📜 Амлалт · 4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
33 зорилт, 0 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх, эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг хангуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгоно.
“Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулж, хэрэгжүүлнэ.
Иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн хангах баталгааг бүрдүүлж, жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл олгох тогтолцоог хална. Жагсаал, цуглааны төрөл, хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрч, уг эрхээ эдэлсний төлөө хууль бусаар мөрдөн хавчигддаггүй, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татагддаггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, цахим орчин дахь ялгаварлал, хүчирхийллээс хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагыг тус арга хэмжээнд татан оролцуулж, үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулна.
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлнэ.
Төрөөс шийдвэр гаргахдаа хүний эрхэд суурилсан хандлагыг удирдлага болгон хүний эрхийн зөрчлөөс сэргийлж ажиллана.
Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон, хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиудыг бүрэн процессжуулан хуульчилна.
Хувь хүний орон байрны халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчныг олон улсын сайн жишигт нийцүүлэн сайжруулна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.
Визийн зөрчилтэй гадаад иргэдийн тоог бууруулж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна.
Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргах шийдвэрт тухайн харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг тусгана.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцлэх арга хэмжээ авна.
Орон нутаг дахь цагдан хорих байруудыг үе шаттайгаар шинэчилж, хорих ял эдлүүлэх байрны цогцолборын барилгыг ашиглалтад оруулна.
“Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлнэ.
Прокурорын байгууллагын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хараат бус байдлыг нэмэгдүүлнэ.
Иргэний боловсролыг дэмжих хүрээнд хувь хүний эрх чөлөө, ардчилал, чөлөөт эдийн засаг, хуулийн засаглал, Үндсэн хуулийн байгуулалтын ач холбогдлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Олон нийтийн радио, телевизийн бие даасан байдлыг хангах, хариуцлагатай, хараат бус, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэлийн бодлоготой болгох чиглэлээр эрх зүйн орчныг шинэчилнэ.
Иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, оролцоо, санаачилгыг дэмжих бодлогыг баримтлах бөгөөд төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт болон олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.
Нийгмийн зөвшилцөлд үндэслэн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэй зөвлөлдөх, санал авах, гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
Иргэний нийгмийн байгууллагын бодит оролцоог баталгаажуулан бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцооны тодорхой шалгуур үзүүлэлт бүхий нийтлэг журмыг баталж, төрийн байгууллагуудын ил тод байдлын түвшинг жил бүр үйлчилгээг хүртэгч төрийн бус байгууллага, иргэдээр үнэлүүлж индексжүүлнэ.
Иргэний нийгмийн байгууллагууд болон сайн дурынхны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үндэсний тооцооны аргачлалаар үнэлдэг албан ёсны статистикийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ.
Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлж, төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.
Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, үр өгөөж, хяналтыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчилнэ.
Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, шуурхай, үр дүнтэй, хариуцлагатай болгоно.
Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж, орчныг сайжруулж, хараат бус, бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ.
Шүүхийн процессыг цахимжуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг ил тод болгож, хэрэг, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэнэ.
Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын сайн жишигт хүргэнэ.
Хууль зүйн дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Шүүх шинжилгээний үйл ажиллагаанд судалгаа, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, шинэ төрлийн шинжилгээний чанар, үр дүнг олон улсын жишигт хүргэж, шүүх шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк