📜 Амлалт · 3. Эдийн засгийн бодлого
27 зорилт, 1 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Байгалийн унаган төрхийг хадгалж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулна.
Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, генетик нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой ашиглаж, байгалийн нөөцийг хамгаалж, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, био аюулгүй байдлыг хангана.
Байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 8.8 хувьд хүргэнэ.
тоон хэмжүүртэйОйн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж, ойн хомстол, доройтлыг бууруулахад ухаалаг, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.
Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэн ашиглалт, хэрэглээнд хэмнэлт, дахин ашиглалтыг дэмжинэ.
Хүлэмжийн хийн тайлагналын тогтолцоог бэхжүүлж, нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэн ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн салбар дундын зохицуулалтаар хангах эрх зүйн орчныг сайжруулна.
Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх зах зээлийн болон зах зээлийн бус хэрэгслийг ил тод, байгаль орчны үр нөлөөг тооцож, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутагт байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, нөхөн сэргээх, газар тариалангийн хамгаалалтын зурвасыг нэмэгдүүлэх байгальд түшиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Говийн болон ус хангамжийн дутагдалтай бүс нутгийн ус хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
Усны чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлж, экологийн чухал ач холбогдолтой Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Хэрлэн гол зэрэг усны сан бүхий газрыг нөхөн сэргээж, хамгаална.
Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гарз хохирлын эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлнэ.
Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй амьдралын хэв маяг, хандлага, дадлыг хэвшүүлнэ.
Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хот, суурин газруудад яндангүй бүс байгуулж эрчим хүч, усны ухаалаг хэрэглээтэй амины орон сууцны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэлд тулгуурласан “Стандарттай байгаль орчны салбар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аудитын үр дүнд суурилсан, хүрээлэн буй орчин, хүнд ээлтэй орчныг төлөвлөж, нийгэм, эдийн засгийн ногоон хөгжлийн загварыг бий болгоно.
Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ.
Цэвэрлэх байгууламж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лагийг байгальд ээлтэй аргаар устгах туршилтын төсөл хэрэгжүүлнэ.
Генийн санг хамгаалах, түүнийг баяжуулах биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бодлогоор дэмжинэ.
Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг нэвтрүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин, Үндэсний ногоон барилгын үнэлгээний систем нэвтрүүлж, хөгжүүлнэ.
Энгийн болон аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах оновчтой менежментийн тогтолцоог бүрдүүлнэ.
Хог хаягдлаас үүдэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгож, татварын бодлогоор дэмжин ажиллана.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор эрчим хүч, ус, бохирын хувьд бие даасан, байгальд ээлтэй, зөөврийн орон сууцны технологийн судалгаанд хөрөнгө оруулалт хийнэ.
Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойг барина.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк