📜 Амлалт · 3. Эдийн засгийн бодлого
154 зорилт, 28 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшин болон хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, шинэ орд газруудыг нээж, газрын хэвлийн нэгдсэн геомэдээллийн санг бүрдүүлнэ.
Монгол Улсын зэсийн ордуудыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн байршлыг эцэслэн тогтоож, дэд бүтцийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийж хэрэгжүүлнэ.
Оюутолгойтой дүйцэхүйц дараагийн стратегийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Кокс-химийн цогцолбор, Нүүрс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Ган үйлдвэрлэлийн цогцолбор, Жоншны хүдэр боловсруулах цогцолбор, Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна.
Дорноговь аймагт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, олон улсын стандартын шаардлага хангасан авто бензин, түлшний тодорхой хувийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ.
Багануур, Налайх, Багахангай дүүрэгт хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна.
Алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барина.
Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна.
Стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил заагийн хүрээнд багтаж байгаа Оюут болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх ажлыг эхлүүлж, эрэл, хайгуулын ажилд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ.
Нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулан хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авна.
Боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, боомтын үйл ажиллагааг цахимжуулах замаар “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулна.
Хил дамнасан төмөр замын холболтыг барьж, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн терминалуудыг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг жилд 100.0 сая тоннд хүргэнэ.
тоон хэмжүүртэйГашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина.
Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, ажлын цагийг уртасган, зарим боомтын тээвэрлэлтийг 24 цагийн горимд шилжүүлнэ.
Тээврийн ерөнхий хууль, зам, тээврийн салбарын стратеги төлөвлөлтийг далайд гарцгүй орны онцлог болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн боловсруулж, үндэсний тээвэр, логистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлнэ.
Зам, тээврийн салбарт дэвшилтэт техник, технологи, инновац, дижитал шилжилтийг нэвтрүүлж, тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг хангасан тээврийн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлнэ.
Ханги-Номгон-Хөшигийн хөндий-Сүхбаатар чиглэлийн хоёр дахь төмөр зам, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам болон Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замыг барьж, төмөр замын сүлжээг өргөтгөж, 3200 км орчим төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
тоон хэмжүүртэйНарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ.
Улаанбаатар хотыг Шивээхүрэн боомттой холбосон авто замын төслийг хэрэгжүүлнэ.
Аялал жуулчлалын гол замуудыг хатуу хучилттай авто замаар холбоно.
Орон нутгийн нисэх буудлуудыг 4С, 4D ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Авто замын засвар, арчлалтын компаниудын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэчилж, засвар, арчлалтад шаардагдах хөрөнгийг төвлөрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангана.
Төмөр замын тээврийн үнэ, тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлнэ.
Агаарын тээврийн салбарын либералчлалыг үргэлжлүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлнэ.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлнэ.
Замын-Үүд-Алтанбулаг болон Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам, Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ авто замын төслийг эхлүүлж, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулна.
Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлнэ.
Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил дамнасан төмөр замуудыг барьж, хөрш орны төмөр замтай холбоно.
Хавиргын хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбож, Сүмбэр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Даянгийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Бичигт боомтыг холбох авто замын төслийг хэрэгжүүлнэ.
Бүсүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээвэр логистикийн сүлжээг сайжруулж, улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр замын дэд бүтцийг бүтээн байгуулж, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын төслийг хэрэгжүүлж, олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлнэ.
Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замыг барина.
Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөнө.
Ханх-Хатгал чиглэлийн авто замыг барина.
Эрдэнэт хотын доторх авто замын барилга угсралт, шинэчлэлт, өргөтгөл, их засварын ажлыг гүйцэтгэнэ.
Мөрөн-Их-Уул-Рашаант-Өлзийт-Хайрхан-Тэрхийн цагаан нуур босоо чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж дуусгана.
Эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлж, үнэ тарифыг зохистой түвшинд хүргэн, цаашид тогтмол индексжүүлэх тогтолцоог нэвтрүүлж, салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ.
Утаа багатай түлшний стандартыг мөрдүүлж, шахмал түлшний зах зээлийг либералчилж, үнийг үе шаттайгаар чөлөөлнө.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний байгууллагуудын барилга байгууламжийг пассив барилгын стандартад нийцүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжүүлэх арга хэмжээ авна.
Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг түгээх сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.
Дэд станц, шугам сүлжээг өргөтгөж, ухаалаг удирдлагын систем нэвтрүүлэн, шугамын алдагдлыг бууруулна.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн өртгийг бууруулна.
Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ.
Газрын дунд, гүн болон хөрсний дулаан хангамжийн төслийг хэрэгжүүлнэ.
Нарны дулааны станц бүхий хэсэгчилсэн дулаан хангамжийн жишиг төслийг эхлүүлнэ.
Өндөр түрэлтийн болон ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслүүдийн суурь судалгааны ажлыг хийнэ.
Шинээр барьж байгуулах нар, салхины эх үүсвэрийн төслүүдтэй уялдуулан 200 МВт-аас дээш хүчин чадалтай горим тохируулгын батарей хуримтлуурын системүүдийг барьж байгуулна.
тоон хэмжүүртэй“10000 нарны дээвэр” хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын шугамаар хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар системийн суурь горимд ажиллах дулааны цахилгаан станцын төслүүдэд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлнэ. /Тосонцэнгэлийн 30 МВт, Төв аймгийн Баян суманд баригдах 660 МВт, нүүрсний хийн 300 МВт, Сүхбаатарын 70 МВт, Бөөрөлжүүтийн хоёрдугаар үе шат 300 МВт, Шивээ-Овоогийн 200 МВт/.
тоон хэмжүүртэйУс хуримтлуурт усан цахилгаан станц болон дотоодын урсгалтай голуудад усан цахилгаан станц барих төслүүдэд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмалын салбарт Монгол Улсын байр суурь, оролцоо, хамтран ажиллах хоёр болон гурван талт механизмыг хөгжүүлнэ.
Төвлөрсөн дулаан хангамжийн системгүй аймгийн төвүүдэд дулааны станц барина.
300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг тархмал хэлбэрээр, хувийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйЭрчим хүчний хэрэглээний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт, урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ.
Цахилгаан эрчим хүчнээс үүдэлтэй ой хээрийн түймэр, ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно.
Эрчим хүчний тогтворжилтыг хангах, сэргээгдэх эрчим хүчийг зөв, зохистой хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох нэгдсэн сүлжээний дүрэм, менежментийн тогтолцоог бий болгоно.
Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх усан цахилгаан станц болон бусад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ.
Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангаж, говийн бүсэд эхний ээлжид 300 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай цахилгаан станц барьж, ашиглалтад оруулан дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
тоон хэмжүүртэйӨмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нар, салхины нөөцийн давхцалын бүсүүдийг түшиглэн 3 ГВт-ын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг барьж байгуулах, экспортлох төслүүдийг дэмжинэ.
тоон хэмжүүртэйЧойрт 100 МВт-ын салхины, 40 МВт-ын цэнэг хураагуурын төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйМандалговьд 200 МВт-ын нарны цахилгаан станц, 100 МВт-ын цэнэг хураагуурын төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйНарийнсухайтын 30 МВт-ын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйГовьсүмбэр, Дундговь аймгийн төвүүдэд шинэ дулааны станц барина.
Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна.
Багануур-Чойр чиглэлийн 220 кВ, Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, Сайншанд-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн бэлтгэл ажлыг хангана.
тоон хэмжүүртэйМандалговийн 2000 МВт-ын нар-салхины эрчим хүчний паркийн төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйСэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ.
тоон хэмжүүртэйБөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина.
тоон хэмжүүртэйТөвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах 100 МВт-ын ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
тоон хэмжүүртэйДархан ус хуримтлуурт усан цахилгаан станцын 100 МВт-ын төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйНэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.
тоон хэмжүүртэйБүсүүдийг холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. /Багануур-Налайх-Улаанбаатар, Чойр-Мандалговь, Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын, Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам/.
тоон хэмжүүртэйАймгуудын төв болон сум, суурин газруудын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласан станцуудыг байгуулах суурь судалгааг хийж, төслүүдийг эхлүүлнэ.
Цахилгаанаас үүдэлтэй гал түймэр гарах, цахилгаанд хүн цохиулахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох шинэчлэл хийнэ.
Сонгино-Дархан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлнэ.
тоон хэмжүүртэйТавантолгой-Оюутолгой чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Сайншанд чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина.
тоон хэмжүүртэйМөрөн хотод 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах бэлтгэл ажлыг хангана.
тоон хэмжүүртэйЭрдэнэт хотын цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина.
тоон хэмжүүртэй“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг үргэлжлүүлж, “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж, экспортод гаргах чиглэл баримтална.
Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхжуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, хоршооны загвар төслүүдийг бэлтгэж, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэн, сургалт зохион байгуулна.
Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоог сумдаар бүсчлэн байгуулна.
Ноос боловсруулах үйлдвэрийг сэргээж, ноосон эдлэл, бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн болох ноосон бордоо, ноосоор хийсэн барилгын дулаалга бүтээгдэхүүнийг экспортолно.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах иж бүрэн механикжсан агуулахын нэгдсэн цогцолборыг байгуулна.
Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно.
Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулж, өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана.
Байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог сайжруулна.
Олон улсын стандартад нийцсэн малын вакциныг дотооддоо үйлдвэрлэж, мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулна.
Нийт мал сүрэгт өндөр ашиг шимт малын эзлэх хувийг нэмэгдүүлж, малын генийн санг хамгаалж, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.
Орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүртээмжтэй зохион байгуулж, үржлийн аж ахуйг бүсүүдэд байгуулахыг дэмжинэ.
Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлнэ.
тоон хэмжүүртэй“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийн инновац шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, уургийн агууламж өндөртэй түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
Экспортын түүхий махны мал эмнэлэг, хорио цээрийн олон улсын шаардлагыг хангасан “Монгол мах” брэндийг хөгжүүлж, махны үнийг зах зээлийн зарчимд шилжүүлнэ.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулж, гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг арилгаж, сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлнэ.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөлт, чанарын хяналтыг сайжруулж, биржээр дамжуулан экспортолно.
Стратегийн хүнсний хангамж, нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ.
Өвлийн хүлэмжийн агро паркийн цогцолборыг 50 га талбайд байгуулж, хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор бүрэн хангана.
тоон хэмжүүртэйБэлчээрийг нөхөн сэргээх, сэлгэх, тарималжуулах, хамгаалах, усжуулах, ургамал хамгааллыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулж, усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх хөв, цөөрөм байгуулна.
Чанар, стандартын шаардлага хангасан бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
Арьс ширний үйлдвэрийн бүсүүдэд дундын хаягдал ус цэвэрлэх байгууламж байгуулна.
Итгэмжлэгдсэн лабораториудыг лабораторийн мэдээллийн удирдлагын тогтолцоонд нэгтгэн, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, лабораторийн хүний нөөцийг чадавхжуулж, хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн лабораторийг хөгжүүлнэ.
Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгаанд олон улсын стандартад нийцсэн арга зүйг нэвтрүүлэн, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг сайжруулна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулна.
“Биокомбинат” ТӨХХК-ийн өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, олон улсын стандартад нийцсэн малын халдварт, гоц халдварт өвчний вакциныг үйлдвэрлэнэ.
Малын генийн санг хамгаалж, биотехнологийн ололтыг нэвтрүүлж, өндөр ашиг шимт үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлж 200000-д хүргэнэ.
Мал аж ахуй, газар тариалан, жимс, хүнсний ногоо тариалалтад дэмжлэг үзүүлэх зорилготой хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн аж ахуйн тогтолцоог бий болгоно.
Хоршоодод “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулах, хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж, хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилготой “Малын эзэн-Үйлдвэрийн эзэн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц, залуу малчид, тариаланчдыг бэлтгэх зохистой бодлогыг хэрэгжүүлнэ.
Сорт, сорилын төв, үрийн аж ахуйг дэмжиж, үрийн шинэчлэл, хангалтыг сайжруулан, гол нэр төрлийн таримлын үр үйлдвэрлэлд урамшуулал олгоно.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд жил бүр 100.0 мянган тонн хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлнэ.
тоон хэмжүүртэйМалчдад эрчим хүчний хэмнэлттэй өвлийн жишиг сууцны загвар түгээж, мэдлэг олгоно.
“Go Mongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, гадаадын жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ.
тоон хэмжүүртэйАялал жуулчлалын томоохон парк, цогцолборыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд байгуулж, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Монгол орны онцлог, өв уламжлалыг дэлхийд сурталчилна.
Аялал жуулчлалын салбарын стандарт, үйлчилгээний чанар, визний шаардлагыг хөнгөвчилнө.
Түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулж, жуулчдын нэвтрэх урсгалыг нэмэгдүүлнэ.
Аялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдааны сувгуудаар дэмжинэ.
Аялал жуулчлалын гол зам дагуу амрах өртөө, түр отоглох цэг, зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулна.
Монголын нүүдлийн соёл, орон нутгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг хөгжүүлж, үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлнэ.
Бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан соёлын орон зай, хүртээмжийг нэмэгдүүлж, өөрийн орны иргэд, гадаадын жуулчдад үзүүлэх, борлуулах нөөцтэй болно.
Говийн бүсийн Марс гарагтай төсөөтэй онцлогийг шинжлэх ухаан, инновац шингэсэн технологиор баяжуулж, байгаль орчинд ээлтэй, дөрвөн улирлын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Үндэсний болон олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах, дэмжих замаар аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Дундговь аймгийн Цагаан суварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
Үндэсний соёлын өвийн баялаг байдлыг олон талт агуулгаар баяжуулж, дэлхий дахинд сурталчлан таниулна.
Монгол үндэстний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн түүх, орчин цагийг хослуулах замаар шинэ үеийн монгол бахархал бий болгоно.
Төр, иргэний хамтын ажиллагааны түншлэлд үндэслэн соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг хамгаалан хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ.
Түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, “Соёлын биет өвийг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
Соёлын биет болон биет бус өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах хатуу, зөөлөн дэд бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Төв Азийн нүүдэлчдийн соёлын их наадмыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулна.
Гандантэгчэнлин хийд орчмыг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” агуулгаар хөгжүүлж, “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно.
Богд хааны ордон музейн орчмыг VIII Богд Жавзандамба хутагтын амьдарч ирсэн түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлж хөгжүүлнэ.
Монгол кино үйлдвэр орчмыг монгол киноны түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлж хөгжүүлнэ.
Үндэсний өв уламжлал, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн хөтөлбөр, уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжиж, соёлын боловсролтой, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлнэ.
Нүүдлийн соёлын онцлог, ялгарлыг дэлхийд таниулах кино, контентыг олон улсын мэргэжлийн агентлагуудтай хамтран бүтээж, сурталчлан, гадаад зах зээл дэх Монгол Улсын талаарх сонирхлыг нэмэгдүүлнэ.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлтийн цахим шилжилтийн хүрээнд дэвшилтэт технологийг ашиглаж, “Цахим соёл II”, “Соёлын эрхийн бичиг” системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.
Соёлын бүтээгдэхүүн, контентыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, соёл, аялал жуулчлалын салбарыг 1 тэрбум ам.долларын орлого бүхий салбар болгон хөгжүүлнэ.
тоон хэмжүүртэйШинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлнэ.
тоон хэмжүүртэйОюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээ, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий адилтгах санхүүжилт /Matching fund/-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлнэ.
Мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам, тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Инновацын хөрөнгө оруулалтын сан, технологийн парк байгуулан шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, дижитал бизнес, ногоон төсөл, бүтээмжийн зах зээлийг дэмжих гарааны хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны инкубатор санг хөгжүүлнэ.
Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн сангийн MORI платформыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулна.
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны лабораториудыг шинжлэх ухааны салбараар төрөлжүүлж, салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлнэ.
Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк