📜 Амлалт · 3. Эдийн засгийн бодлого
23 зорилт, 0 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Татварын суурь тогтолцооны тогтвортой байдлыг хангах зарчим баримталж, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.
Татварын орчныг олон улсын стандартад үе шаттайгаар нийцүүлж, цахим татварын тогтолцоог сайжруулна.
Жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, татварын орчныг сайжруулна.
Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална.
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэн ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлнэ.
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан, хөнгөлөлттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчныг бүрдүүлнэ.
Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор бүсийн ялгаатай татварын тогтолцоог бүрдүүлнэ.
Иргэн, хуулийн этгээдийн хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Шинэ аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад хоригийг арилгаж, гарааны компаниудын бизнесийг дэмжих экосистемийг бүрдүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, монополын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Төрийн байгууллагуудаас зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, зөвшөөрлийн нэгдсэн платформыг эхлүүлнэ.
Өндөр мэдлэг, ур чадвар бүхий нарийн мэргэжлийн ажиллах хүчний болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор гадаадаас авах ажиллах хүчний тоонд тавих хязгаарлалтыг уян хатан болгох, ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх бодлого баримтална.
Арилжаа, бизнес эрхлэгчдийн хоорондын маргааныг шүүхийн бус журмаар шуурхай шийдвэрлэх эрх зүйн тогтолцоог сайжруулна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл, компани, шударга өрсөлдөөн, монопол, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Татварын өр хураах, хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагааг татвар төлөгчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамаарч уян хатан зохицуулдаг болж, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжинэ.
Арилжааны хуулийг батлуулж, бизнес эрхлэгчдийн ашгийн төлөөх зорилгыг дэмжих, бизнесийн харилцааны шуурхай байдлыг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Худалдааны хуулийг батлуулж, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монгол Улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саадыг бууруулна.
Бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татварын хөнгөлөлт бүхий чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна.
Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн болон нарийвчилсан төлөвлөгөөнүүдэд тодотгол хийж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг шинэчилнэ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, бизнес дэх байгаль орчны үнэлгээний ангиллыг цөөрүүлж, төрийн оролцоог бууруулна.
Төсвийн хөрөнгө оруулалтыг их өгөгдөлд суурилан төлөвлөнө.
Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гадаад экспортыг нэг цонхны бодлогоор дэмжинэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк