📜 Амлалт · 3. Эдийн засгийн бодлого
18 зорилт, 1 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Эдийн засгийн өсөлтийг жил бүр 6 ба түүнээс дээш хувьд тогтвортой байлгах, инфляцыг 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримталж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ.
тоон хэмжүүртэйТөсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана.
Байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, Ирээдүйн өв санд ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, зээлжих зэрэглэл өндөртэй Засгийн газруудын үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийн, Хөгжлийн сангаар улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.
Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зохицуулалтыг хялбарчлан, салбаруудын болон хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ.
Эдийн засгийн нийт нөөц, улирлын онцлогтой нийцүүлэн төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дарааллыг оновчилж, нийгэм, эдийн засгийн салбарт оролцох хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог оновчтой болгож, хиймэл оюун ухааныг ашиглана.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийн багаар удирдуулж, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ.
Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.
Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлөөр санал болгох санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжинэ.
Банкны салбарын шинэчлэлийг үргэлжлүүлнэ.
Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна.
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн оролцогчдын хүрээг тэлэх бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах татварын таатай орчныг бүрдүүлнэ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, тэтгэврийн нөөц сан, хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын менежментээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Олон улсын цахим төлбөрийн системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг экспорт-импортын банк болгон өргөжүүлж, засаглалыг сайжруулан, ногоон орон сууцны санхүүжилтийн хөрөнгө оруулалтын санг байгуулна.
Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын системийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын стандарт бүхий нэгдсэн шийдлийг зах зээлд нэвтрүүлнэ.
Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд шударга өрсөлдөөнийг бий болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.
Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжиж эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой, ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор “Монголын ногоон санхүүгийн корпорац”-ыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлд үндэслэн байгуулна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк