📜 Амлалт · 2. Хүний хөгжлийн бодлого
25 зорилт, 2 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ.
Өрхийн төлбөрийн чадварт нийцүүлж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ.
“Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлнэ.
Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.
тоон хэмжүүртэйХөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхний 3 жилд хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
тоон хэмжүүртэйЭрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
Нийслэл, орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины болон олон нийтийн зориулалттай орон сууцыг барих хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүй, стандартыг боловсронгуй болгож, ээлтэй хот, барилга байгууламжид тэгш хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох ган туйван, цемент, хавтгай шилийг эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, импортыг бууруулна.
Импортын барилгын материалын чанар, хяналт, шинжилгээний лабораториудын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
Үл хөдлөх салбарын хамтын хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоог багасгах зорилгоор барилгын салбарын төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод үе шаттайгаар шилжүүлж, дагалдах хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
Барилга, орон сууцны ашиглалтын эрх зүйн орчныг шинэчилж, орон сууц ашиглалтын контор болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулна.
Хүн амын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг хүртээмжтэй, тогтвортой, чанартай үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мастер төлөвлөгөөг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж аймаг, нийслэл бүрээр гаргаж, бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.
Орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчлэх, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж суурилуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтын түвшнийг сайжруулна.
Хот, суурин газарт үерийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийж, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Саарал усыг дахин ашиглана.
Бохирдуулагч үйлдвэр, үйлчилгээний салбарын хаягдал усны хяналтыг сайжруулна.
Зам, замын байгууламжийг хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нэгдсэн төлөвлөлттэй уялдуулж, ус зайлуулах шугам сүлжээг барьж байгуулна.
Хэрэглээний халуун, хүйтэн ус, дулаан, цахилгаан түгээх болон нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа төрийн өмчит компаниудад менежментийн шинэчлэл хийж, томоохон хөрөнгө оруулагчдыг оруулах замаар хуучин дэд бүтцийн шугам, хоолойг засварлах, өргөтгөх ажлуудыг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк