📜 Амлалт · 2. Хүний хөгжлийн бодлого
68 зорилт, 2 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, иргэн бүрд хуримтлалын сан бүрдүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах, тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хиймэл оюун ухааныг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулж, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж, гэр бүл төвтэй, салбар дундын хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлнэ.
Хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог иргэд, олон нийтийн оролцоотой бүрдүүлж, гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулна.
Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулж, хүүхдийн хөгжих таатай орчныг бүрдүүлж, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ.
Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, эмэгтэйчүүдийн болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих бодлого баримтална.
Өсвөр үеийн охид, хөвгүүдийн дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, үе тэнгийн зөвлөгч бэлтгэх, тэднээр дамжуулан мэдээллийг өсвөр үеийнхэнд хүргэх, шаардлагатай үйлчилгээнд зуучлах нууцлалтай чатбот үйлчилгээг хөгжүүлнэ.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу хүүхэд хөгжүүлэх секц, дугуйлан, сургалтын төвүүд, түүний багш нарт санхүүжилтийн болон байр, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
“Цалинтай эх, эцэг” нийгмийн хамгааллын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоно.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх үндэсний төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Эхчүүдэд зориулсан төрөлжсөн нийгмийн цогц үйлчилгээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Гэр бүлийн хөгжлийн цогц төвөөр дамжуулан эрэгтэйчүүдэд зориулсан хөгжлийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлнэ.
Эрэгтэйчүүдийн зонхилон ажилладаг салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулна.
Эрэгтэйчүүдийн гэр бүлдээ зарцуулах цаг, оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангасан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Ахмад настанд Гэр бүлийн хөгжлийн цогц төвөөр дамжуулан тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ.
Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэйгөөс бусад ажлын байранд ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна.
тоон хэмжүүртэйАхмад настныг шинэ ур чадварт сургах, ажил, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжинэ.
Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг албан байгууллага, бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттайгаар нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх аймаг, дүүрэгт байгуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна.
тоон хэмжүүртэйХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, цахимаар, зайнаас, цагаар болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.
Төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулна.
2025 оныг “Залуучуудын жил” болгон зарлаж, оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог дэмжинэ.
Залуучуудын боловсролын болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоог дэмжих “Залуусын оролцоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
Залуучуудад чиглэсэн спорт, соёл, урлагийн арга хэмжээнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг ашиглан оролцох боломжийг бүрдүүлнэ.
Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цахимаар, зайнаас суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Төрийн бүх шатны байгууллага залуу мэргэжилтнүүдийг дэмжих тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Залуу гэр бүлд зориулсан урьдчилгаа төлбөр, хүүгийн таатай нөхцөл бүхий орон сууцны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний нэгдсэн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг шинэчилж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг хангана.
Хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангасан цалин хөлсний тогтолцоог бий болгоно.
Бүс, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилт /гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр/-ийн орчныг сайжруулна.
Оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим болон зайн ажлын байрыг нэмэгдүүлэх “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшнийг тууштай бууруулах бодлого баримтална.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, бизнес эрхлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлнэ.
Ядуурал, ажилгүйдэл болон хүн амын амьжиргааны түвшнийг тооцох аргачлалыг үндэсний онцлогт нийцүүлж, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан шинэчилнэ.
Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ.
Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгоно.
Зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулна.
Тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар, эдийн засгийн бодлогоор дэмжинэ.
Хөдөлмөр, нийгмийн гурван талт оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулна.
Суралцангаа хөдөлмөрлөх, хөдөлмөрлөнгөө суралцах хосмог ажлын байрыг нэвтрүүлэхтэй уялдуулан дадлагажигчийн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, “E-Mongolia” платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ.
Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлнэ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч бүрийг “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болгож, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.
Хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хууль, эрх зүйн зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, ирээдүйд ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ.
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулна.
Нийгмийн даатгалын сангуудын засаглалыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөрөнгийн менежментийг ил тод, шилэн болгоно.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална.
Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.
“Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Орлого багатай иргэдийн нэмэлт орлогын эх үүсвэрээс авах татварыг бодлогоор бууруулна.
Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, худалдан авах бүтээгдэхүүний төсөвт өртгийг зах зээлийн үнэлгээнд нийцүүлнэ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулан хөгжүүлнэ.
Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлнэ.
Зохистой болон өндөр технологийн ажлын байрыг бий болгож, дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.
Улс төрийн амлалтаар өрх, иргэнд халамжийн нийтлэг мөнгөн шилжүүлэг олгохгүй байхаар нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг өөрчилнө.
Хүн амын бие бялдрын хөгжлийг хянах цахим технологи, өгөгдлийн системийг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортын орчны хүртээмжийг сайжруулна.
Спортын сургалт, дасгалжуулалтыг сайжруулж, үндэсний шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпын наадамд гаргасан амжилтыг хадгалж, Азийн наадамд улсын дүнгээр эхний 15 байрт орох алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Спортын авьяасыг нээн илрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлж, хөгжих боломжийг олгоно.
Спортын санаачилга, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжинэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк