📜 Амлалт · 1. Бүсчилсэн хөгжлийн бодлого
16 зорилт, 3 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Орон нутгийн нэмэгдлийг төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож улсын төсвөөс, төрийн захиргааны албан хаагчид 80 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйУлаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг, сум, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйУлаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа харьяа төсөвт байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой компани, түүний салбар нэгж болон салбарын нийт албан хаагчдын 10-аас доошгүй хувийг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй 500 сая төгрөг хүртэлх зээл олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйБүсийн хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгааг хангах төсөл, арга хэмжээ, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Орон нутагт чөлөөт бүс, тусгай бүс, аж үйлдвэрийн парк байгуулж боомт, хөрш орны хотуудтай холбоно.
Орон нутгийн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлнэ.
Аймаг, нийслэл, сумын хот байгуулалтын баримт бичгийг бүсүүдийн эдийн засагт гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.
Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг холбогдох харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймагт нүүлгэн шилжүүлнэ.
Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
Стандартын шаардлага хангасан хүнс, эм, хүрээлэн буй орчны бүсчилсэн лабораторийн нэгдсэн тогтолцоог бий болгож хөгжүүлнэ.
Бүсүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан орон нутгийн иргэдэд нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллагыг төрөлжүүлнэ.
Орчин үеийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төвийг бий болгох, эм, эмнэлгийн хэрэгслийг тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулах байгуулна.
Хот, суурин газруудын хүн амын ундны цэвэр усны шугамыг зэс шугамаар сольж, ундны усны чанар, аюулгүй байдлыг хангана.
Аймгийн төвүүд болон томоохон хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк