📜 Амлалт · 1. Бүсчилсэн хөгжлийн бодлого
31 зорилт, 6 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, иж бүрэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.
Шинэ Хархорум хотын усны хэрэгцээг хангах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Орхон голд урсцын тохиргоо хийж, усан хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх, соёлын аяллыг хөгжүүлж, археологийн нөөцөд тулгуурласан “Төв Азийн түүх, соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгож, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Алтайн нуруу, бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн адал явдалт, тусгай сонирхлын, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
Асгатын мөнгөний ордын нөөцийг тогтоож эргэлтэд оруулна.
Хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк, эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан дэвшилтэт технологийн шохойн үйлдвэр, Алтайн нурууны байгаль, соёлын өвийг түшиглэсэн эко парк, цогцолбор байгуулахыг төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтран хэрэгжүүлнэ.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төсөл, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйДээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг Баруун бүсэд байгуулна.
Бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Хөвсгөл нуурт тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулна.
Эгийн голд эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр 310 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.
тоон хэмжүүртэйБосоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт-Хутаг-Өндөр чиглэлийн 137 км авто замыг барина.
тоон хэмжүүртэйБүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, 2 аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.
Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн авто замыг барина.
“Тавантолгой” үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн Кокс-химийн цогцолбор барих ажлыг эхлүүлнэ.
Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк, “Гэрэлт говь” үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулахыг төр, хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Говийн бүсэд нар, салхины тус бүр 100 МВт хүртэл хүчин чадалтай цахилгаан станц барина.
тоон хэмжүүртэйТавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.
тоон хэмжүүртэйБага-Илэнх боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын говийн бүсэд ногдох хэсгийг барина.
Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.
тоон хэмжүүртэйОрон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолбор, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжин хөгжүүлнэ.
Дархан-Сэлэнгийн бүс нутагт металл боловсруулах болон металл бүтээгдэхүүний үйлдвэр, дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.
Төвийн бүсэд Хөдөө аж ахуйн их сургуулийн нэгдсэн хотхон байгуулна.
Хөшигийн хөндий болон Алтанбулаг чөлөөт бүсэд ачаа тээвэр, барилгын материалын логистикийн төв байгуулна.
“Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв”-ийг байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэнэ.
Дархан арьс ширний цогцолборыг барьж дуусгана.
Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх хүрээнд Бурхан халдун, Дэлүүн болдог, Буйр нуур, Халх гол, Алтан овоо, түүхэн аялал жуулчлалын газар нутгийг дэд бүтцээр холбох, усан боомт болон олон улсын 4C нисэх буудал байгуулна.
Зүүн бүсийг эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүсийн хувьд хөдөө аж ахуйн экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Зүүн бүсийг Говийн бүстэй интеграцчилан хөгжүүлж, кокс, химийн бүтээгдэхүүн болон нүүрс-эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк