📜 Амлалт · 1. Бүсчилсэн хөгжлийн бодлого
11 зорилт, 1 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Шинэ Зуунмод хотод төрийн байгууллагуудыг үе шаттайгаар шилжүүлэн байршуулж, олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, аялал жуулчлалын цогцолбор, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, их сургуулийн хотхон бүхий аялал жуулчлал, олон улсын бизнес, санхүүгийн төрөлжсөн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлнэ.
Аялал жуулчлал, тээвэр, логистик, олон улсын санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс бүхий эко-ухаалаг Шинэ Зуунмод дагуул хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үе шаттайгаар шийдвэрлэж, дулааны станц, цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг барьж байгуулна.
Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дуусгана.
Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.
Номтын аманд эрчим хүчний хэмнэлттэй төр захиргааны нэгдсэн байрыг барьж байгуулна.
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууц, амины орон сууц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэхэд газар олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ.
Налайх, Багануур зэрэг улсын зэрэглэлтэй хотын дэд бүтцийг эрчимжүүлж, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хөшигийн хөндийд шинээр бий болох сургалт, эрдэм шинжилгээний цогцолборыг түшиглэн “Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулна.
Шинэ Зуунмод хот дахь чөлөөт бүсийг тулгуурлан “Цахиурын хөндий”, дата төв, хүлэмжийн болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон загвар аж ахуйг хөгжүүлнэ.
45000 тонн нарийн ногоо хураах өвлийн хүлэмжийн кластер бүхий Агросити эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
тоон хэмжүүртэйОлон улсын санхүүгийн төв байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк