📜 Амлалт · 1. Бүсчилсэн хөгжлийн бодлого
34 зорилт, 12 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
“20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнд суурилсан “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” болон бусад хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулна.
Хот төлөвлөлт, орчны стандарт алдагдсан орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, орчны төлөвлөлтийг стандартад нийцүүлнэ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудыг үе шаттайгаар барина.
Нийслэл хотод бие даасан, тархмал цахилгаан, дулааны эх үүсвэрийг байгуулж, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна.
тоон хэмжүүртэйХог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг дэмжинэ.
Парк, Дамбадаржаа, Баянхошуу, Их наран дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барина.
тоон хэмжүүртэйДулааны II цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслийг хэрэгжүүлнэ.
Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станцыг барьж, оргил ачааллыг бууруулна.
тоон хэмжүүртэйЕрдийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.
Дулааны IV цахилгаан станцыг 500 тонн/цагийн уур үйлдвэрлэх хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө.
тоон хэмжүүртэйНалайх дүүргийн дулааны станцын шинэ эх үүсвэрийг барьж, дулааны хүчин чадлыг 216 МВт-аар нэмэгдүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ.
тоон хэмжүүртэйГэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төслийг хэрэгжүүлнэ.
Багануур дүүргийн дулааны станцын зуух, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөн шинэчилж, засварлана.
Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20,000 айлыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулна.
тоон хэмжүүртэйЦэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах, бие даасан, бага оврын ариун цэврийн байгууламжийн хэрэглээг бодлогоор дэмжих замаар нүхэн жорлонгийн тоог 2 дахин багасгаж, хөрсний бохирдлыг бууруулна.
Ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
тоон хэмжүүртэйХот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьсан аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх бодлого баримтална.
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр барьж, өргөтгөн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй загвар хорооллыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлд үндэслэн барьж байгуулна.
Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, нийслэлийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор 1 удаа орон сууцны дулаалгын ажлыг хийнэ.
Хууль бусаар олгосон газрыг нийтийн эзэмшлийн газар болгож, уг газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барьж, хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тээврийн хэрэгслийн насжилт, түүнээс гарах бохирдолд тавих стандартыг дээшлүүлж мөрдүүлэх, нийтийн тээвэр, явган зорчигчдод ээлтэй дэд бүтцийг бий болгон алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг ханган автомашины хэрэглээг бууруулж, автомашинаас гарах бохирдлын хэмжээг 2 дахин бууруулна.
Улаанбаатар хотын төв, хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн системд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж гэрлэн дохионы зохицуулалтыг хөдөлгөөний урсгалаас хамаарч ухаалгаар зохицуулах боломжийг бүрдүүлнэ.
Хяналтын камер, урсгал мэдрэгч төхөөрөмжүүдийг иж бүрэн суурилуулан, хотын хөдөлгөөн, бохирдол, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй авч шинжилгээ хийх, зохицуулах арга хэмжээ авах системийг нэвтрүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийн удирдлага, менежментийг хөгжүүлнэ.
Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын 30 км далан болон ус зайлуулах 100 км сувгийг шинээр барьж, дөрвөн байршилд усан сан, хөв, цөөрөм байгуулж, хот доторх гол, горхины урсцад тохируулга хийдэг болно.
тоон хэмжүүртэй“Туул усан цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, ундны ус, ахуйн усан хангамжийг нэмэгдүүлнэ.
Нийслэлийн Их тойруу, Бага тойруу буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүрийн төсөл, Хөшигийн хөндийн туннелийн төслийг хэрэгжүүлнэ.
тоон хэмжүүртэйТуулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж барина.
Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 км “Их багтаамжийн нийтийн тээвэр Метро шугам-1”, Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу 11.9 км урт тусгай замын автобус “BRT Шугам-1”, Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Дүүжин тээвэр шугам-1” бүхий олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн системүүдийн уялдаа холбоог хангаж, зорчигч тээврийн логистик төвийн хамт үе шаттайгаар барьж байгуулна.
тоон хэмжүүртэйОлон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”, Туулын хурдны авто замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.
тоон хэмжүүртэйУлаанбаатар хотод тойрог замын зохион байгуулалт хийж, замын хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, их өгөгдөлд үндэслэн автобусны сүлжээ, чиглэлийг оновчилж, төлбөрийн системийг хялбарчилж, хүн амын нягтаршилд тохируулж нийтийн тээврийн хэрэгслийг оршин суугчдад хүртээмжтэй байдлаар дахин төлөвлөнө.
тоон хэмжүүртэйЭх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк