УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 2026 оны 10-р сарын 27-нд “Нээлттэй парламент” танхимд 20 иргэнтэй уулзлаа.
- Иргэд эрчим хүчний хангамж, түрээсийн орон сууц, мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийн тэтгэмж хангалтгүй байгааг онцоллоо.
- Гишүүн иргэдийн саналыг холбогдох байгууллагуудад уламжлахыг илэрхийллээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 50мянган ₮
“Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж 50 мянган төгрөг байна
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 10-р сарын 27-нд болсон
- Уулзалтад 20 иргэн оролцсон
- С.Эрдэнэболд 18 дахь гишүүн болж “Нээлттэй парламент” танхимд ажилласан
- Нийслэлийн зарим бүсийн 170 гаруй өрхийг эрчим хүчний сүлжээнд холбох төсөл дурдагдсан
- “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж 50 мянган төгрөг байна
- Дархан-Уул аймгийн иргэн Н.Халтар түрээсийн орон сууцны асуудлыг хөндсөн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд ажилласан 18 дахь гишүүн боллоо. Тэрбээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр ажилладаг.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд 20 иргэнийг хүлээн авч уулзан, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хамгаалал, баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Уулзалтад оролцсон иргэд эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд тавих хяналт, ид тод байдлыг хангах талаар санал хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, иргэн Н.Сүхбаатар нийслэлийн зарим бүсийн 170 гаруй өрхийг эрчим хүчний сүлжээнд холбох төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлж, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг тасалдуулахгүй байхад анхаарал хандуулахыг хүсэв.
Дархан-Уул аймгийн иргэн н.Халтар түрээсийн орон сууцны асуудлыг хөндөж, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг боловсронгуй болгох талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд олгож буй 50 мянган төгрөг нь өнөөгийн үнийн өсөлт, амьжиргааны өртөгтэй харьцуулахад бодит хэрэгцээг хангаагүй болсон тул тэтгэмжийн хэмжээг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх цаг болсныг тэмдэглэв.
Түүнчлэн иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй хуваарилах, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төсвийн үр ашиггүй зардал, авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийхэд манлайлан ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдод захилаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд иргэдийн санал, хүсэлт, байр суурийг анхааралтай сонсож, зарим асуудлыг хууль тогтоох болон парламентын хяналтын чиг үүргийн хүрээнд судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийллээ.
Тэрбээр төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хуулийн засаглал, төсвийн сахилга хариуцлагыг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь ардчилсан тогтолцоог төгөлдөржүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Иргэд санал хүсэлт, тулгарсан асуудлаа нээлттэй хэлэх боломж бүрдүүлсэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдод талархал илэрхийлээд эргэх холбоотой ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.