УИХ-ын гишүүн П.Наранбаярын ажлын тайлан
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- УИХ-ын гишүүн П.Наранбаяр 2024-2026 онд Боловсролын сайдын албан тушаалтан ажиллаж, салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд ₮-руу нэмэгдүүлж, багш нарын цалинг 50% нэмэгдүүлсэн.
- 86.8% хуралдаанд ирцээд, нийслэлийн 22.3 тэрбум ₮-ний RFID төслийн хэрэгжилтэд асуудал гаргаж, ерөнхий хяналтын сонсголд оролцсон.
- Уур амьсгал, нисэх, эмнэлгийн тусламж, орон сууцжуулалт, 2026-2027 оны төсөв зэрэг олон чухал хуулийн төслүүдийг хурлаар баталгаажуулахад оролцсон.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 1.1их наяд ₮👤 ≈ 321 200₮ / хүн
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт: 1.1 их наяд ₮ (өмнөх онхоос 2 дахин нэмэгдсэн)
- 22.3тэрбум ₮👤 ≈ 6 500₮ / хүн
Нийслэлийн RFID төсөлд зарцуулсан мөнгө: 22.3 тэрбум ₮ (ашиглалтад ороогүй)
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Боловсролын салбарын хөрөнгө оруулалт: 1.1 их наяд ₮ (өмнөх онхоос 2 дахин нэмэгдсэн)
- Багш, ажилтны үндсэн цалин: 50% нэмэгдүүлсэн
- УИХ-ын чуулганы 151 хуралдаанд ирцээний хувь: 86.8%
- Нийслэлийн RFID төсөлд зарцуулсан мөнгө: 22.3 тэрбум ₮ (ашиглалтад ороогүй)
- Батлагдсан хуулийн төслүүд: Улсын нисэхийн тухай, Уур амьсгалын өөрчлөлт, 2026-2027 оны төсөв, Эмнэлгийн тусламж, Орон сууцжуулалт зэрэг
- Ажлын хугацаа: 2024.07.10 - 2026.04
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Пүрэвсүрэн Наранбаяр
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдаар томилогдож, 2026 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан.
Энэ хугацаанд “Боловсролыг дэмжих жил”-ийг зарлаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд төгрөгт хүргэн, өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдүүлэв. Мөн багш, ажилтнуудын суурь буюу үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, цалингийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталж, хувийн хэвшилтэй хамтран багийн бага сургуулиудыг байгуулах зэрэг боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэв.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Улсын Их Хурлын чуулганы нийт 151 удаагийн нэгдсэн хуралдаанд 86.8 хувийн ирцтэй оролцов. Багшийн цалин, боловсролын салбарын санхүүжилт, сургуулийн орчны эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, хамгаалал, гадаад харилцаа, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч буй торгуулийн дарамт, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо, төрийн худалдан авалтын ил тод байдалд анхаарч ажиллав.
Түүнчлэн төрийн өмчит компанийн удирдлагын хариуцлага, төрийн албаны тогтвортой байдал, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн өмчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, холбогдох бодлого, хууль тогтоомжийн уялдаа, хэрэгжилт, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллалаа.
АЖЛЫН ХЭСЭГ
● Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл (2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан);
● Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл (2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан);
● Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл (2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан);
● Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
● Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
● Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд.