Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх зорилгоор шинэ төсөл өргөн мэдүүллээ.
- Хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж, хэрэгжих боломжгүй байсныг засах гэж байна.
- Энэхүү өөрчлөлт нь Засгийн газрын төсвийн сахилга батыг, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-27: Хуулийн төсөл өргөн мэдүүлсэн огноо
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль: Өөрчлөлт оруулах гэж буй хууль
- Монгол Улсын Үндсэн хууль: Нийцүүлэх гэж буй дээд хууль
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг: Өөрчлөх гэж буй заалт
- 2019 он: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан он
- 20 гаруй удаа: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өмнө нь өөрчлөлт оруулсан тоо
- Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1: Хууль бүхэн Үндсэн хуульд нийцсэн байх ёстой заалт
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Сандаг Бямбацогт, Батбаяр Жаргалан, Дашцэрэн Энхтүвшин
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.27/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Дөчин гуравдугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах журмыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 4 хэсэгтэй байсныг 2 болгосныг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин энэ үеэр тодотголоо. Мөн Засгийн газрын төсвийн сахилга бат, хариуцлагатай байхад чиглэсэн хамгийн чухал заалт нь хэрэгжих боломжгүй, улмаар Үндсэн хуульд байхгүй заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эшилсэн байгааг өөрчлөх хүрээнд төслийг боловсруулсан гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, өнгөрсөн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 20 гаруй удаа өөрчлөлт оруулахдаа Улсын Их Хурлын төсөв батлах онцгой бүрэн эрх болон төсвийн тусгай шаардлагуудыг сулруулах агуулгатай зохицуулалтыг тусгасан байдаг. Харин энэ удаагийн өөрчлөлт нь эсрэгээрээ хариуцлагыг нэмэгдүүлж байгаагаараа онцлог гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төсвийн тухай хуулийг дагуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх бус баталсан хуулиа дагаж мөрдүүлэхэд чиглэсэн агуулгатай төсөл оруулж ирж буйг лавлаад, Монгол Улсын Их Хурал Засгийн газраа хариуцлагатай ажиллуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.
Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг Үндсэн хуульд нийцүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд бусад хууль нийцсэн байх зарчим хангагдахаас гадна, өөрчлөлт оруулж буй заалтыг амьдралд хэрэгжүүлэх боломж бүрдсэнээр Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.