ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026.10.26-нд Улсын дээд шүүхийн шүүгчээр З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг хэлэлцсэн.
- Засгийн газраас оролцуулсан 2027 оны төсвийн хуулийн төслүүдийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгүүд болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн.
- Гишүүд шүүхийн үндэслэл, хараат бус байдал, төсвийн зарцуулалт, шүүхийн байгууллагийн орон тоо, цалин тухай асуулт асуусан ба саналыг холбогдох хороод хүргүүлэхээр тогтвоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-26
- Байнгын хороо: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо
- Ирц: 57.1 хувь
- Нэр дэвшигч: З.Ганзориг (1985 онд төрсөн)
- Боловсрол: МУИС Хууль зүйн сургууль (2003-2008), Хууль зүйн ухааны магистр (2016-2018)
- Одоогийн албан тушаал: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч (2023 оноос)
- Хуулийн үндэс: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34.8, 35.1 зүйл
- Хэлэлцүүлэг: 2027 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль (хоёр дахь хэлэлцүүлэг)
- Хэлэлцүүлэг: 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд (Улсын, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан) - гурав дахь хэлэлцүүлэг
- Сангийн сайд: З.Мэндсайхан
- Төсвийн чиглэл: Цахим гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, гэр бүлийн хэрэг, шүүхийн орон тоо ба цалин хөлс
- Оролцсон УИХ гишүүд: Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Д.Батлут, Б.Тулга, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Э.Батшугар, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Лхагва Мөнхбаатар
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15:22 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Д.Батлут, Б.Тулга, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Э.Батшугар, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар хүрэлцэн ирж оролцов.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан.
Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байна.
Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асуусан. Гишүүд, улс төрөөс хараат бус байх талаар байр сууриа тодорхой илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийхдээ удаашруулдаг, хүндрэл учруулдаг талаар судалгаа хийсэн эсэх, Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдэг явцуу хүрээнд асуудлыг шийдвэрлэж байна гэсэн өмгөөлөгчдийн шүүмжлэлийг анхаарах, цаашид юуг засаж өөрчлөх шаардлагатай байгааг тодруулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана гэдэг нь албан тушаал гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болсон засаглалын салаа мөчир шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тиймээс хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллах ёстойг сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг, хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмуудыг чанд сахиж ажиллахаа илэрхийлсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, мэдлэгийн хувьд ч тэр, итгэл үнэмшлийн хувьд ч тэр мэргэжилдээ үнэнч байгаарай. Шүүх бол хүний эрхийн, иргэний эрхийн цайз байх ёстой гэв.
Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв.
Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа, цахим гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр холбогдох албадыг бэхжүүлэх, орон тоо, урсгал зардлыг тооцон төсөвт тусгалаа. Мөн Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн байгууллагын орон тоо, цалин хөлсний зардлыг төсвийн төсөлд нэмж тусгасан гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хууль сахиулах байгууллагын орон тоо, ажлын ачаалал, иргэдийн аюулгүй байдал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл, төсвийн үр дүнг хүний эрхэд суурилсан шалгуураар үнэлэх асуудлыг хөндөж, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалаа. Хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороодод хүргүүлэхээр болов.
Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр сонгон шалгаруулалтын шаардлага, үнэлгээ, нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох хуульд нийцүүлж, хуулийн үндэслэлгүй нэмэлт болзол, давхардсан зохицуулалтыг арилгах, ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон Байнгын хорооны нэр дэвшигчийн сонсголын уялдааг тодорхой болгохоор зохицуулав.
Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл сунгаж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.