Төвийн бүсийн цахилгааны өвөлжилтийн бэлтгэл 90% боллоо
Эх гарчигТөвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах
- Хэзээнээс
- 2026-2027 оны өвөл
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрчим хүчний сайд Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.
- 2026-2027 оны өвөлжлөлтөд зориулсан 42 ажлын 90 хувь нь бүрджээ.
- Сүүлийн хоёр жилд 13 дэд станцын тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-11-02
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК
- 1965 онд байгуулагдсан
- 200 орчим ажилтан
- 18 дэд станц
- 17 өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам
- Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэрэглэгчид
- 482.8 МВА суурилагдсан хүчин чадал
- ОХУ-аас 310 МВт хүртэлх чадлыг дамжуулах боломжтой
- 2025 онд 8, 2026 онд 5 нийт 13 дэд станцын тоног төхөөрөмжийг шинэчилсэн
- 30 элегаз таслуур, 90 гүйдлийн трансформатор шинэчилсэн
- 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэлд 42 ажил төлөвлөснөөс 90 хувь гүйцэтгэсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Уншсан既読ReadLuGelesen 24
2026-11-02
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн шинэчлэл, үйл ажиллагааны явцтай танилцлаа.
ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар нь Дархан хотод 1965 онд байгуулагдсан бөгөөд 200 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны хувьд 220 болон 110 кВ-ын нийт 18 дэд станц, 17 өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Салбарын дэд станцуудын суурилагдсан хүчин чадал 482.8 МВА бөгөөд ОХУ-аас 310 МВт хүртэлх чадлыг Дархан дэд станцаар дамжуулан төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой.
Дэд станцуудын найдвартай ажиллагааг сайжруулах хүрээнд 2025 онд 8, 2026 онд 5, нийт 13 дэд станцын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Үүний хүрээнд 30 элегаз таслуур, 90 гүйдлийн трансформатор, реле хамгаалалт болон HMI системийн шинэчлэлийн ажлууд хийгдсэн байна.
2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр нийт 42 ажил төлөвлөж, арваннэгдүгээр сарын эхний байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг хангах, удирдлага зохион байгуулалт, барилга байгууламжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн ажлууд багтаж байна.
Уулзалтын үеэр тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.