Дарханы цахилгаан станц гэмтэлд ороод 1 хоног зогссон, одоо хэвийн боллоо
Эх гарчигДарханы дулааны цахилгаан станцын гэмтлийг арилгаж, хэвийн горимд шилжүүлэв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дархан-Уул аймагт амьдардаг иргэд, үйлдвэрүүд
- Юу өөрчлөгдөх
- Цахилгаан, дулааны хангамж түр зуур саатсан боловч хэвийн болсон
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Дарханы дулааны цахилгаан станц 2026 оны 10-р сарын 29-нд гэмтэлд ороод бүрэн зогссон.
- Мэргэжилтнүүд шуурхай ажиллаж, 11-р сарын 1-ний өглөө станцыг хэвийн горимд шилжүүллээ.
- Гэмтэл гарсан таслуур нь 19 жил ашиглагдсан хуучин тоноглол байсан нь тогтоогдлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Гэмтэл 2026 оны 10 дугаар сарын 29-ний 20:55 цагт гарсан
- Гэмтэл ГРУ-6.3 кВ-ын Р4,5Ф ажлын тэжээлийн вакуум таслуурт гарсан
- Станц 10 дугаар сарын 30-ны 07:46 цагт 32 МВт ачаалалтай ажиллаж эхэлсэн
- Станц 11 дүгээр сарын 1-ний 03:49 цагт нэгдсэн сүлжээнд холбогдсон
- Гэмтэл гарсан вакуум таслуур 2007 онд суурилагдсан, 19 жил ашиглагдсан
- №7, 9 дүгээр зуух уурын шугамд залгагдсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 1-нд нийтлэгдсэн
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ГЭМТЛИЙГ АРИЛГАЖ, ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭВ
Уншсан既読ReadLuGelesen 13
2026-11-01
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20:55 цагт Дарханы Дулааны цахилгаан станц (ДДЦС) ТӨХК-ийн генераторын хуваарилах байгууламжийн ГРУ-6.3 кВ-ын Р4,5Ф ажлын тэжээлийн вакуум таслуурт гэмтэл гарч, шөнийн хамгаалалт ажилласны улмаас станц бүрэн зогссон үйл явдал тохиосон.
Энэ үйл явцын нөхцөл шалтгаан, үнэлэлт дүгнэлттэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг уг станцад газар дээр нь ажиллаж байна.
ДДЦС ТӨХК-ийн мэргэжилтнүүд тухайн нөхцөл байдалд станцын дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийг үе шаттай сэргээж, зуух, турбины тоноглолуудыг ажиллуулан, дулааны шугамын усны эргэлтийг эхлүүлжээ. Улмаар 10 дугаар сарын 30-ны өдрийн 07:46 цагт станц 32 МВт-ын ачаалалтай ажиллаж, дулааны сүлжээний усны температурыг 70°C хүртэл нэмэгдүүлэн хэвийн ажиллагааг хангасан байна.
Түүнчлэн турбин генератор №5-ын удирдлагын компьютертэй холбоотой ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, турбины дөрөвдүгээр холхивчийн температур өндөр байсантай холбогдуулан үзлэг, хөргөлтийн арга хэмжээ авснаар 11 дүгээр сарын 1-ний өдрийн 03:49 цагт станцыг нэгдсэн сүлжээнд холбож, №7, 9 дүгээр зуухыг уурын шугамд залгаснаар хэвийн горимд шилжүүллээ.
Урьдчилсан байдлаар, гэмтэл гарсан вакуум таслуур нь 2007 онд суурилагдсан бөгөөд нийт 19 жил ашиглагдаж байгаа аж. Таслуурын гэмтлийн шалтгааныг тогтоохоор Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК болон ДДЦС ТӨХК-ийн мэргэжлийн инженерүүд хамтран технологийн саатал доголдол бүртгэлийн төхөөрөмжийн бичлэг, реле хамгаалалтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж байна.
Салбарын сайдын зүгээс цаашид хүнээс хамаарсан алдаа гаргахгүйн төлөө бүх шатандаа хичээн ажиллах шаардлагатайг анхааруулаад өвлийн оргил ачааллын үед эрсдлийн бэлэн байдалд байх, шуурхай арга хэмжээ авах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өглөө.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.