Өвлийн дулааны бэлтгэлд 5,5 тэрбум ₮ зарцуулах шийдвэр гарлаа
Эх гарчигМонгол улсын ерөнхий сайд 2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагаатай танилцлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- УБ-ын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Дулааны системийн засвар шинэчлэл хийгдэхээр боллоо
- Хэзээнээс
- 2026-2027 оны өвөл
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Ерөнхий сайд Н.Учрал болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа 2026-2027 оны өвлийн бэлтгэлийг шалгахын тулд Диспетчерийн төв, ДЦС-3, ДЦС-4-ыг үзлээ.
- - Засгийн газрын нөөц сангаас 5,5 тэрбум ₮-ийг засвар шинэчлэлийн ажлуудаар санхүүжүүлэх шийдвэр гаргагдсан.
- - ДЦС-4 нь УБ-ын дулааны 54%, төв бүсийн цахилгааны 58% хэрэглээг хангаж байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 5,5тэрбум ₮👤 ≈ 1 600₮ / хүн
- 2,1тэрбум ₮👤 ≈ 610₮ / хүн
- 1,8тэрбум ₮👤 ≈ 530₮ / хүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
Шалгаж болох тодорхой баримт олдсонгүй.
Пи-ар, үнэлэмж
undefined
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 31-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй албаны хүмүүс өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ДЦС-3 ТӨХК болон ДЦС-4 ТӨХК-д ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлуудтай танилцан үүрэг, чиглэл өглөө.
"Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний горим ажиллагааг хоногийн 24 цагийн турш диспетчерийн зохицуулалт хийх үүрэгтэй. Тус төвийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны өвлийн их ачааллын горимд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1956 МВт хүрэх бөгөөд үүнийг дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал, импортын эрчим хүчний хангалтаар бүрэн хааж ажиллахаа илэрхийлсэн юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мөн “ДЦС-3" ТӨХК болон “ДЦС-4" ТӨХК дахь өндөр даралтын турбин цехийн баруун талбайд ажиллав.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй турбогенератор 7 болон 9-ийн шинэчлэлийн ажил, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй зуух 2 болон 7-гийн их засварын ажлын явц болон Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн зуух 4 болон 8-ын засварын ажлыг дэлгэрэнгүй таницууллаа. Мөн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ТГ-5-н шинэчлэл, “ДЦС-6” төслийн танилцуулга мэдээллийг Засгийн газрын тэргүүнд өглөө.
“ДЦС-4” ТӨХК өнөөдрийн байдлаар 8 зуух, 7 турбинтэй, 772 МВт цахилгааныг төвийн эрчим хүчний нэгдсэн системд, 1586 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд нийлүүлж байна. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54 хувийг тус тус хангадаг эрчим хүчний эх үүсвэр юм.
2026 оны 9-н сарын байдлаар 3,455.0 сая.кВтц цахилгаан эрчим хүч боловсруулж, 3,074.0 сая.кВт цахилгаан эрчим хүч түгээжээ. Харин 3,359.9 мян.Гкал дулаан үйлдвэрлэж, түгээсэн байна.
Станцын үндсэн тоноглолын хувьд 5 зуух, 3 турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд 3 зуух, 2 турбогенераторын засварын ажил бүрэн дуусч, 2 зуух, 1 турбогенераторын засварын ажил үргэлжилж байна.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давахын тулд дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолуудаас гадна засвар шинэчлэлийн ажилд шаардлагатай 5,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус станцын хувьд 1,8 тэрбум төгрөгний санхүүжилтээр зуух №3-н экономайзерийн 1, 2-р үе, уур халаагчийн 4 үеийг бүрэн шинэчилжээ.