Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтанд урьж байна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Газрын тосны салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгах сургалтын бүртгэл эхэллээ.
- Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 10-ныг дуустал авна.
- Сургалтыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим зохион байгуулна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны А/279 дүгээр тушаал
- Бүртгэлийн хугацаа: 2026.11.01 - 2026.12.10
- Сургалт эхлэх огноо: 2027.01.04
- Зэрэг сунгах сургалт: 5 хоног, 40 цаг
- Зэрэг олгох сургалт: 10 хоног, 80 цаг
- Зохион байгуулагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтын бүртгэл эхэллээ.
Энэхүү сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн А/279 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт орсоны дагуу ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим зохион байгуулна.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал
Сургалт явуулах хугацаа: Зэрэг сунгах сургалтыг 2027 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлын 5 хоног, нийт 40 цаг, зэрэг олгох сургалтыг ажлын 10 хоног, нийт 80 цаг танхим, цахимаар хослон явуулна.
Бүртгэлийг
https://docs.google.com/forms/d/1PfxBxJ1bqPsCRtpPxXIMf75G_hC79TKt0r4yGc6szNg/edit?fbclid=IwAR19SCR0t2nzH2fDeRCnbPPx_OaL9_BovWcVnZvARMGdOiDbzCYCG-utKrg&pli=1 линкээр авч байна.
Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтанд хамрагдах, сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих заавар, зэрэг олгох журмыг google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive) линкэд оруулсан тул уншиж танилцаж, бүртгэлийн материалыг mustpetroleum@gmail.com емайл хаяг руу явуулна уу.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:
1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл
2. 2 зөвлөхийн тодорхойлолт
3. Ажил байдлын тодорхойлолт (сургалтанд суухыг зөвшөөрсөн тухай)
4. Дипломын хуулбар (баталгаажуулсан)
5. Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ бусад баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
6. Бүтээлийн тайлан, жагсаалт (хэвлэгдсэн ба мэдээллийн сан-фондод орсон)
7. Тайлангийн нотлох баримтыг загварт тусгагдсаны дагуу power point, excel файлаар хийнэ.
8. Анкет (3 x 4 см-ийн хэмжээний 2 хувь цээж зураг)
9. Төлбөрийн баримт (шаардлага хангасан горилогчид емайлаар төлбөрийн нэхэмжлэх явуулна).
Бүртгэл дууссаны дараа горилогчийн ирүүлсэн материалтай танилцан шаардлага хангасан горилогчтой холбоо барьж холбогдох материалыг хүлээн авна.
Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалт явуулах хугацааг /огноог/ бүртгэл дууссаны дараа дахин мэдэгдэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
Холбоо барих утас: 94095850, 99117420
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.