ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -"Ган үйлдвэрлэлийн цогцолбор" төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо.
- -Төслийн хүрээнд жилд хамгийн багадаа нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор байгуулж, 2027 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
- -Энэхүү төсөл нь дотоодын гангийн хэрэглээний 70 орчим хувийг хангаж, импортын хамаарлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Баримт (Facts)
- 2026.10.22-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан болсон
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан
- Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 17-нд сонгон шалгаруулалтын урилга хүргүүлсэн
- Эхний шатанд олон улсын 5 компани санал илэрхийлж, 2 компани хоёрдугаар шатанд шалгарсан
- Жилд хамгийн багадаа нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх
- Стратегийн хөрөнгө оруулагчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулж, 2027 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан өнөөдөр (2026.10.22) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Хуралдааныг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлан явуулав.
Хуралдаанаар үнэлгээний ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын санал, холбогдох баримт бичгүүдийг хэлэлцэж, төслийн эдийн засгийн үр өгөөж, технологийн шийдэл болон Монгол Улсад бий болгох бодит өгөөжийг олон талын шалгуур үзүүлэлтээр үнэлж байна.
Тодруулбал, экспортын орлого, Монгол Улсад орох валютын урсгал, дотоодын түүхий эдийн ашиглалт, монгол иргэдэд бий болгох шууд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн орлого, дотоодын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, үйлдвэрийн цаашдын хөгжлийн боломж, эдийн засгийн үр өгөөж, ашиглах технологи зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулагчдын саналыг үнэлж байгаа юм.
Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр олон улсын хөрөнгө оруулагчдад сонгон шалгаруулалтын урилга хүргүүлсэн бөгөөд эхний шатанд олон улсын таван компани хөрөнгө оруулах саналаа илэрхийлжээ. Үүнээс хоёр компанийг шаардлага хангасан гэж үзэн, хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын саналаа ирүүлэх мэдэгдэл ирүүлсэн юм.
Төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулж, 2027 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.