Дарханы 10 МВт нарны станц 9 жилд 164 сая кВт.ц үйлдвэрлэж, 19.5 тэрбум ₮ татвар өгсөн
Эх гарчигАнхны нарны цахилгаан станц 164 сая квт.Цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Эрчим хүч хэрэглэгчид, нийгмийн эх бүрийг
- Юу өөрчлөгдөх
- Сэргээгдэх эрчим хүчний хуваарилалт нэмэгдэх, уilganы чинь сэргээх, татварын орлого нэмэгдэх
- Хэзээнээс
- 2017 оноос одоохонд үргэлжлүүлж байна
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Монголын анхны 10 МВт нарны цахилгаан станц (Дархан) 2017 оноос одоохонд 164 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум ₮ татвар төсөвт оруулсан.
- - Станц жилд 16.5–18 сая кВт.ц үйлдвэрлэх чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 130.7 мянган тонноор бууруулсан.
- - Энд 31 хэрэв нарны зай, 16 инвертер, 8 трансформатор сууриулсан бөгөөд 110 кВ шугамаар төв системд холбогдсон.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 19.5тэрбум ₮👤 ≈ 5 700₮ / хүн
9 жилд 19.5 тэрбум ₮ татвар төсөвт төвлөрүүлсэн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц
- 2017 оны 1-р сарын 1-нээс байнгын ашиглалтад орсон
- Жилд 16.5–18.0 сая кВт.ц үйлдвэрлэх чадал
- 2026 оны 10-р сарын байдлаар нийт 164.0 сая кВт.ц үйлдвэрлсэн
- Системд 162.9 сая кВт.ц нийлүүлсэн
- 9 жилд 19.5 тэрбум ₮ татвар төсөвт төвлөрүүлсэн
- 31,000 гаруй нарны зай, 16 инвертер, 8 трансформатор
- 110 кВ-ын агаарын шугамаар Дархан дэд станцтай холбогдсон
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 1-нд нийтлэгдсэн
Уншсан既読ReadLuGelesen 1
2026-11-01
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй Ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл шалгах ажлын хүрээнд Дархан-Уул аймагт ажилллаж байна.
Энэ үеэр Монголын анхны 10 МВт нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. "Солар повер интернейшнл” ХХК-ийн хэрэгжүүлж буй уг станц нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс байнгын ашиглалтад орж, төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ.
Тус станц нь жилд 16.5–18.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 164.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 162.9 сая кВт.цагийг эрчим хүчний системд нийлүүлжээ. Мөн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх есөн жилийн хугацаанд нийт 19.5 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Станцын үндсэн тоног төхөөрөмжид 31,000 гаруй нарны зай, 16 инвертер, 8 трансформатор болон бусад тоноглол багтдаг бөгөөд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Дархан дэд станцтай холбогдон ажилладаг.
Нарны цахилгаан станц нь ашиглалтад орсноосоо хойших хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцооллоор 130.7 мянган тонноор бууруулсан байна. Мөн станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нүүрсээр ажилладаг эх үүсвэрийн түлшний зарцуулалттай харьцуулсан тооцоогоор 1.5 сая тонн орчим түлшний хэрэглээтэй дүйцэх хэмжээний үр өгөөж үзүүлжээ.
Дарханы 10 МВт-ын нарны энэхүү цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.