Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг тогтоох тухай
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Засгийн газраас суурь тэтгэврийн хэмжээг тооцох үндсэн үзүүлэлтүүдийг тогтоосон.
- Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тогтоожээ.
- Санхүүжилтийг улсын төсөвд тусгаж, хуулийн дагуу олгохыг холбогдох сайд, агентлагт даалгав.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 300,000₮
Суурь тэтгэврийн дээд хэмжээ: 300,000 ₮
- 100,000₮
Суурь тэтгэврийн үндсэн дүн: 100,000 ₮
- 40,000₮
Суурь тэтгэврийн тогтмол дүн: 40,000 ₮
- 5,000₮
Шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн: 5,000 ₮
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Суурь тэтгэврийн үндсэн дүн: 100,000 ₮
- Суурь тэтгэврийн тогтмол дүн: 40,000 ₮
- Шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн: 5,000 ₮
- Суурь тэтгэврийн дээд хэмжээ: 300,000 ₮
- Засгийн газрын тогтоол №416 (2026.10.21)
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 416
Улаанбаатар хот
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 (нэг зуун мянга) төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 (дөчин мянга) төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 (таван мянга) төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Суурь тэтгэвэрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган боловсруулах, батлагдсан төсвийн хүрээнд суурь тэтгэврийг хугацаанд нь олгох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт тус тус даалгасугай.
3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томьёо болон энэ тогтоолоор тогтоосон суурь тэтгэврийн үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуулийн дагуу олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Б.Батжаргал)-т даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.