Ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх зар
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн байгууллагуудад ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Дэмжлэгийг 6 хүртэлх сарын түрээсийн төлбөрийн хэмжээгээр олгох бөгөөд зөвхөн хотод хамрагдана.
- Материалыг 2025 оны 10 дугаар сарын 1-ний дотор ХБХХЕГ-д хүргүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ажлын байрны 6 хүртэлх сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөлт олгоно
- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Утас: 77073000
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд цуглуулсан
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон эргэн төлөгдөх санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зээл авсан иргэн, ажил олгогч, төрийн бус байгууллага, бизнес инкубаторын бойжигчид дэмжлэг үзүүлэх болон ажлын байрны 6 хүртэлх сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Ажлын түрээсийн төлбөрт дэмжлэг үзүүлэхэд дараах баримт бичгийг үндэслэн гэрээнд заасан хугацаанд олгоно.
Үүнд:
Иргэн бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж байгааг нотлох баримт бичиг;
Ажил олгогч бол хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан ажил олгогч болохыг нотлох баримт бичиг; (Байгууллагын гэрчилгээний хуулбараас үүсгэн байгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй хүн мөн эсэхийг магадалж үзнэ)
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Ажлын байрны түрээсийн гэрээ;
Түрээсийн төлбөр төлснийг батлах дансны хуулга;
Түрээсийн төлбөр дансаар төлөөгүй тохиолдолд түрээс төлсөн төлбөрийн баримт, сүүлийн 6 сараас доошгүй үйл ажиллагаа явуулж байсныг батлах санхүүгийн баримт, дансны хуулганы хамт;
Түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөд үйлдвэрлэлийн, эсхүл үйлчилгээний аль нэг чиглэлээр хамрагдана;
Иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэйг нотлох; эмнэлэг магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;
Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан хүсэлт иргэн, аж ахуйн нэгж байгууллага тус бүр;
Жич: Түрээсийн дэмжлэгийг зөвхөн хотод олгох бөгөөд дүүргүүдэд түрээсийн дэмжлэгт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад давхардуулж олгохгүй болохын анхаарна уу.
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 6 давхрын 601 тоот өрөөнд хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Утас: 77073000
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.