Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг цахимаар тогтоох үйлчилгээг нэвтрүүллээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох үйлчилгээг цахимжууллаа.
- 2025 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн цаасан баримтгүйгээр хүсэлт гаргах боломжтой болсон.
- Үйлчилгээг portal.ndaatgal.mn хаягаар дамжуулан авна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2025 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн үйлчилгээ нэвтэрсэн
- Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)
- Цахим платформ: https://portal.ndaatgal.mn/#/landing/
- Хөдөлмөрийн чадвар алдсаны (Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний) тэтгэвэр
Пи-ар, үнэлэмж
Төрийн үйлчилгээний чирэгдлийг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх гэх мэт ерөнхий магтаал бүхий найруулга ажиглагдсан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд цуглуулсан
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь иргэд, даатгуулагчдад үзүүлж байгаа нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүй, илүү хялбар, цаг хугацааг хэмнэсэн байдлаар хүргэх, цахим шилжилт хийх ажлын хүрээнд шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдсаны (Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний) тэтгэвэр тогтоолгох үйлчилгээг цахимжуулж, даатгуулагчдад цаасан баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ.
Энэхүү үйлчилгээ нь НДЕГ-ын албан ёсны цахим платформ болох даатгуулагчийн программ /https://portal.ndaatgal.mn/#/landing/-д бүрэн нэвтэрч үйлчилж эхэлсэн бөгөөд даатгуулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хялбар аргаар илгээх боломжтой болсон юм.
НДЕГ нь энэхүү шинэчлэлийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний чирэгдлийг бууруулах, иргэдийн цагийг хэмнэх, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдол өгч байна. Цаашид нийгмийн даатгалын бусад үйлчилгээнүүдийг ч мөн үе шаттайгаар цахимжуулж, иргэдэд чиглэсэн хялбар, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Your browser does not support the audio element.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.