“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Авлигатай тэмцэх газар "Шударга үйлдэл-Миний бахархал" аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн 27 сургуулийн 197 сурагчийг шударга ёсны өсвөрийн сургагч багш болгон бэлтгэсэн.
- Сургалт тоглоом, харилцан ярилцлага аргаар явуулан сурагчдад үнэнч, хариуцлагатай зан үйлийг төлөвшүүлэхэд зориулагдсан.
- Бэлтгэгдсэн сурагчид өөрсдийн сургуульд 15-20 минутын сургалт, хэлэлцүүлэг бие даан зохион байгуулж, шударга соёлыг дэлгэрүүлэхэд оролцох болно.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Аяны нэр: “Шударга үйлдэл-Миний бахархал”
- Зохион байгуулагчид: Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо
- Хүрээ: 21 аймаг, энэ удаа Орхон, Сэлэнгэ аймаг
- Огноо: 2026 оны 10 сарын 21
- Оролцогчид: Орхон аймгийн 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 197 сурагч
- Хамтран ажилласан: Аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд
- Сургалтын агуулга: Үнэнч шударга, хариуцлагатай зан үйл, даалгавар/шалгалтын үеэр хуулахгүй, алдаа хүлээн зөвшөөрөх, шахалтад татгалзах чадвар
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
10 сарын 27, 2026
49
“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хоёр аймагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 27 сургуулийн 197 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг төлөвшүүлэх, зөв хандлага, эерэг нөлөөллийг түгээх арга зүйд суралцав. Сургалтыг Орхон аймагт таван сургуульд бүсчлэн, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд хамтран ажиллалаа.
Сургалтын хүрээнд сурагчдад үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, даалгавар болон шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх, гаргасан алдаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөх, бусдын зүй бус нөлөөлөл, шахалтад хүндэтгэлтэйгээр татгалзаж сурах зэрэг ойлголт, чадварыг эзэмшүүлэхэд анхаарсан юм.
Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан дүрд тоглох, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, бичил сургалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр явуулж, сурагчид өөрсдөө сургалт хөтлөх арга барилд суралцсанаараа онцлог байв. Бэлтгэгдсэн өсвөрийн сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд үе тэнгийнхэндээ зориулсан 15-20 минутын богино сургалт, хэлэлцүүлгийг бие даан зохион байгуулж, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.
Түүнчлэн аяны хүрээнд “Шударга ёсны андгай өргөх”, “Нэг минутын хичээл” зохион байгуулах, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг сургуулийн орчинд хэрэгжүүлж, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх, шударга зан үйлийг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
“Шударга үйлдэл-Миний бахархал” аяныг сурагчдын идэвх, оролцоо, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлж байна.
Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл
Гомдол, мэдээлэл хүлээн авах