“Шударга байдал хүүхдийн нүдээр” судалгааны дүнг танилцуулав
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Авлигатай тэмцэх газар 274 хүүхдэд оролцсон "Шударга байдал хүүхдийн нүдээр" чанарын судалгааны үр дүнг танилцууллаа.
- - Хүүхдүүд ялгаварлан гадуурхах, худал хэлэх, дээрэлхэх, танил тал нөлөөлөхийг шударга бус байдлын үндсэн хэлбэр гэж нэрлээд, 71 хувь шударга бус байдлыг мэдэхэд 10-оос 1 л хариу үйлдэл хийсэн байна.
- - Судалгааны дүгнэлт УИХ-ын баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.4 зорилтыг хэрэгжүүлэх, ёс зүйн төлөвшлийг дэмжих бодлого боловсруулахаар ашиглагдана.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2010 оноос хойш жил бүр "Хүүхдийн шударга байдлын судалгаа" гүйцэтгэж ирсэн
- 2023 оны 6 сарын 30-ний УИХ-ын 59 дүгээр тогтоол: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан
- Хөтөлбөрийн 9.4 зорилт: Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах
- 9.4.3 үйл ажиллагаа: Эдгээр хүчин зүйлд дүн шинжилгээ хийж бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
- Судалгаа: 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 10-18 насны 274 хүүхэд оролцсон
- Аргачлал: Бичвэр, ярилцлага, гар зураг, гэрэл зургаар чанарын судалгаа
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Авлигатай тэмцэх газраас 2010 оноос хойш жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г гүйцэтгэж, хүүхдийн шударга байдлын талаарх ойлголт, хандлага, тэдгээрийн өөрчлөлтийг тодорхойлж ирсэн. Энэхүү тоон судалгааны үр дүнг чанарын мэдээллээр баяжуулж, хүүхдийн ойлголт, мэдлэг, өдөр тутмын туршлага, шударга байдлын төлөвшилд нөлөөлж буй хүчин зүйлсийг илүү гүнзгий судлах үүднээс “Шударга байдал хүүхдийн нүдээр” сэдэвт чанарын судалгааг гүйцэтгэлээ.
Улсын Их Хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.4 дэх зорилтод “Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах арга замаар ёс зүйн төлөвшлийг дэмжинэ” гэж заасан бөгөөд 9.4.3 дахь үйл ажиллагаанд эдгээр хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан. Тус зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газраас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвтэй хамтран уг судалгааг гүйцэтгэж, үр дүнг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр танилцууллаа.
“Шударга байдал хүүхдийн нүдээр” судалгаа нь хүүхдүүд шударга болон шударга бус байдлыг хэрхэн ойлгож, өдөр тутмын амьдралдаа хэрхэн мэдэрч, ямар нөхцөлд шударга бус зүйлтэй тулгарч байгааг өөрсдийнх нь дуу хоолой, оролцоонд тулгуурлан судалсан чанарын судалгаа юм. Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 10-18 насны 274 хүүхэд оролцож, бичвэр, ярилцлага, гар зураг, гэрэл зургаар өөрийн бодол, туршлагаа хуваалцлаа.
Судалгаанд оролцсон хүүхдүүд шударга байдлыг хүн бүрд адил тэгш хандах, үнэнч байх, буруугаа хүлээх, өөрийн хөдөлмөрөөр амжилтад хүрэхтэй холбон ойлгож байгаагаа илэрхийлжээ. Харин ялгаварлан гадуурхах, худал хэлэх, дээрэлхэх, дүн болон уралдаан тэмцээний шалгаруулалтад танил тал нөлөөлөх, хүүхдийн саналыг үл тоохыг шударга бус байдлын хэлбэрээр нэрлэсэн байна. Сургууль нь шударга ёсны талаарх мэдлэг олгох чухал орчин боловч хүүхдүүд багшийн ялгаатай хандлага, үнэлгээ, шалгаруулалтын ил тод бус байдал, үе тэнгийн дээрэлхэлтийг мөн энэ орчинтой холбон өгүүлсэн байна. Гэр бүл дэх тэгш бус хандлага, томчуудын буруу үлгэр дуурайл, нийгэмд танил тал, эрх мэдлээр давуу байдал олж авах явдал нь хүүхдийн шударга байдлын төлөвшилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсээр тодорхойлогджээ.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 71 хувь нь шударга бус байдлыг нэрлэсэн ч арван хүүхэд тутмын нэг нь л хариу үйлдлээ өгүүлсэн бөгөөд томчуудад мэдэгдсэн нь ховор (2.7 хувь) байна. Хүүхдүүд шударга бус байдлыг таньдаг ч түүнийг мэдээлэх, шийдвэрлүүлэхэд мэдлэг, итгэлцэл, аюулгүй байдал дутагдаж байгаа явдал юм. Хаана, хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй байх, мэдээлсний дараах үр дагавраас эмээх, томчуудад хэлсэн ч сонсохгүй гэсэн эргэлзээ нь дуу хоолойгоо хүргэхэд саад болж байна. Хүүхдүүд “Бүгдийг хамруулаач”, “Тэгш харьцаач”, “Бидний үгийг сонсооч” гэсэн хүсэлтийг дэвшүүлжээ. Тэд хүүхэд бүрийг эцэг эхийн байр суурь, хөрөнгө чинээ, гадаад төрх, хүйсээр ялгаварлахгүй байх, “хүүхэд” гэсэн шалтгаанаар үгийг нь үл тоолгүй, саналыг нь шийдвэрт тусгахыг хүсэж байна.