Шүүхийн тусгай архивд төрийн архивын улсын үзлэг эхэллээ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Шүүхийн тусгай архивт төрийн архивын улсын үзлэг эхэллээ.
- Нийт 37 архивыг 271 шалгуураар үнэлж, үр дүнг 12 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулна.
- Үзлэгийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэж байна.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026.07.01-ний 280 дугаар тогтоол
- Үзлэгийн хугацаа: 2026 оны IV улирал
- Үзлэг эхэлсэн огноо: 2026.10.26
- Хамрах хүрээ: 37 төрийн архив
- Үнэлгээний хугацаа: 2022-2026 он
- Шалгуур: 6 үндсэн асуудал, 68 үзүүлэлт, 271 шалгуур
- Дүн мэдээний хугацаа: 2026.12.01
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026.07.01-ний 280 дугаар тогтоол
- Үзлэгийн хугацаа: 2026 оны IV улирал
- Үзлэг эхэлсэн огноо: 2026.10.26
- Хамрах хүрээ: 37 төрийн архив
- Үнэлгээний хугацаа: 2022-2026 он
- Шалгуур: 6 үндсэн асуудал, 68 үзүүлэлт, 271 шалгуур
- Дүн мэдээний хугацаа: 2026.12.01
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийг 2026 оны IV улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тус тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатаар ахлуулсан Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэн, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Баясгалан, Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрийн архивын улсын үзлэг хийж байна.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, гишүүн Ч.Баянжаргал, гишүүн О.Жанчивнямбуу, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн тусгай архивын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ш.Отгонцэцэг нар хүлээн авлаа. Төрийн архивын улсын үзлэгээр Монгол Улсын нийт 37 төрийн архивыг хамруулж, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, бодлого, стандарт, арга зүйн баримт бичгийн хэрэгжилт, 2022-2026 оны архивын үйл ажиллагааг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм.Ажлын хэсэг “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын 6 үндсэн асуудлын хүрээнд 68 үзүүлэлт бүхий 271 шалгуураар архивын үйл ажиллагаанд үзлэг хийж, төрийн архивын шалгалтын цахим системээр үнэлнэ.Улсын үзлэгийн нэгдсэн дүн мэдээг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.МЭДЭЭЛЛИЙН ТӨВ