Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
AI хураангуй · OpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 4 байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамрууллаа.
- - Сургалтад авлигын шалтгаан, ашиг сонирхлын зөрчил, хууль тогтоомжийн хориглолт, мэдэгдэл гаргах үүргээс ярилцаж, бодит жишээнд суурилсан тайлбарлалт хийгдлээ.
- - Оролцогчдын 94.9% (74 хүн) өмнө авлигын эсрэг сургалтад хамрагдаагүй байсан бөгөөд сургалтыг ойлгомжтой, хүртээмжтэй гэж үнэллээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-26
- Оролцогчдын тоо: 91 албан хаагч
- Байгууллагууд: "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ, "МоЭнКо" ХХК, Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагууд
- Багш: С.Янжинлхам, комиссар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан
- Сургалтын сэдвүүд: "Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь"
- Санал асуулгад оролцсон: 78 хүн, 94.9% (74 хүн) өмнө сургалтад хамрагдаагүй
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй. Эх сурвалж өөрийн үйл ажиллагааны тухай объектив мэдээлэл өгсөн.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-26
- Оролцогчдын тоо: 91 албан хаагч
- Байгууллагууд: "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ, "МоЭнКо" ХХК, Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагууд
- Багш: С.Янжинлхам, комиссар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан
- Сургалтын сэдвүүд: "Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь"
- Санал асуулгад оролцсон: 78 хүн, 94.9% (74 хүн) өмнө сургалтад хамрагдаагүй
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
10 сарын 26, 2026
169
Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалтыг “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “МоЭнКо” ХХК-ийн удирдах албан тушаалтан, ажилтнууд, Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нийт 91 хүн хамрагдав.
Эдгээр байгууллага нь нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, хог хаягдлын менежментийг зохион байгуулах, нүүрс олборлох, баяжуулах, тээвэрлэх, экспортлох, түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийх, татвар, хураамж ногдуулах, барагдуулах, хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.
Сургалтыг “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд оролцогчдын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам удирдан явуулав.
Сургалтаар авлигын шалтгаан, хор уршиг, хууль тогтоомжийн хориглолт, хязгаарлалт, нийтлэг зөрчил, дутагдлыг бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж, ашиг сонирхлын зөрчлийг таньж мэдэх, мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлэх, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл өгч, санал солилцов.