Төсвийн зардлыг бууруулах, өмнөд говийн цахилгааны тарифыг өөрчлөх шийдвэр гарлаа
Эх гарчигМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төрийн албан хаагчид, өмнөд говьд цахилгаан хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Төрийн албан хаагчдын цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орох, өмнөд говийн цахилгааны төлбөр энергийн тарифаар тооцогдох болно.
- Хэзээнээс
- 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ 2026 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засгийн газарт 5 арга хэмжээ авахыг даалгалаа.
- Төрийн албан хаагчдын зардлыг бууруулахад цалин хөлсний бүрэлдэхүүнийг дахин зохион байгуулах, зайлшгүй өр төлбөрийг барагдуулах шаардлагатай боллоо.
- Өмнөд говийн эрчим хүчний татаасыг чадлын тарифаар бус энергийн тарифаар төлөх шийдвэр гарлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- УИХ-ын 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоол
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- 2026 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн тайлангаар баталгаажуулах
- Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хууль
- Өмнөд говийн эрчим хүчний татаасыг чадлын тарифаар бус энергийн тарифаар төлөх
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Улсын Их Хурлын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 66
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:
1/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайдын төсвийн багцад туссан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу Монголын талын хариуцах зардлаас гүйцэтгэлээр гарсан санхүүжилтийг 2026 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн тайлангаар баталгаажуулж, тайлагнах;
2/Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нийцүүлэн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан зардлыг бууруулсантай холбогдуулан төрийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй байх нөхцөлийг хангах, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг алдагдуулахгүй байх, үүссэн зайлшгүй өр төлбөрийг барагдуулах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4/төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын зохистой харьцааг тодорхойлж, цалин хөлсний нэгдсэн бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5/өмнийн говийн эрчим хүчний татаасыг чадлын тарифаар бус энергийн тарифаар төлөх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Н.Наранбаатар/-нд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.