Концерт, караоке бааранд дуу ашиглах төлбөрийн тариф батлагдлаа
Эх гарчигХөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглуулах тарифыг хянан баталгаажуулжээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Концерт, наадам, караоке баар, онлайн үйлчилгээ эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Дуу, хөгжмийн бүтээл ашиглахдаа баталсан шинэ тарифаар төлбөр төлнө.
- Юу хийх
- Тарифуудтай танилцах
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Зохиогчийн эрхийн зөвлөл хөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглах төлбөрийн тарифуудыг баталлаа.
- Энэхүү тариф нь концерт, наадам, караоке баар болон онлайн үйлчилгээнүүдэд хамаарна.
- Мөн зөвлөлийн даргаар доктор Ц.Оюунааг сонгон томилсон байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51.1 дүгээр зүйл
- Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)
- Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP)
- Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан чиг үүргийнхээ дагуу зохиогчийн эрхийн хөгжмийн бүтээл, хамаарах эрхийн дуу бичлэгийг ашиглуулах тарифыг хянан, баталгаажуулж шийдвэрлэлээ. Үүнд:1. Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) хамтын удирдлагын байгууллагын хөгжмийн бүтээлийг концерт, хөгжмийн наадам, соёл урлагийн арга хэмжээ, баяр наадам, хүлээн авалт тэмдэглэлт арга хэмжээ, телевизийн талент шоу уралдаан, теле концерт, караоке бааранд дуу хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулж ашиглуулах, онлайн караоке үйлчилгээнд дууг хуулбарлах, нийтэд дамжуулж ашиглуулах зохиогчийн эрхийн төлбөрийн тарифыг хянан, баталгаажуулж шийдвэрлэв. Дараах холбоосоор нэвтэрч танилцана уу.https://ipomongolia-my.sharepoint.com/.../IQCeJTFqij0sToQ...2. Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP) хамтын удирдлагын байгууллагын дуу бичлэг, фонограммыг караоке бааранд олон нийтэд тоглуулах болон караоке бэлдэц хуулбарлах хамаарах эрхийн төлбөрийн тарифыг хянан баталгаажуулж шийдвэрлэв. Дараах холбоосоор нэвтэрч танилцана уу. https://ipomongolia-my.sharepoint.com/.../IQCuJse...Мөн тус хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн даргаар Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Оюунааг гишүүдийн олонхын саналаар сонгож, батласан байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.