Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт 127 гомдол, мэдээллийг шалгаж, 16-аар хэрэг нээсэн.
- Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд үүнд 4.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг багтсан.
- Одоогоор нийт 996 эрүүгийн хэрэг мөрдөн шалгагдаж байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 4.7тэрбум төгрөг👤 ≈ 1 400₮ / хүн
4.7 тэрбум төгрөгийг шилжүүлж хохирол учруулсан хэрэг шүүхэд шилжлээ
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд 127 гомдол, мэдээллийг шалгав
- 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргав
- 18 гомдол, мэдээлэлд хэрэг нээхээс татгалзав
- 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүллээ
- 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна
- Эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан
- 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
- 20 хэргийг хаах, 3 хэргийг шилжүүлэх санал гаргав
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн
10 сарын 27, 2026
173
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 996 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 6 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
Өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахын тулд бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх, иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх, гаалийн хяналт шалгалт хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4,7 тэрбум төгрөгийг шилжүүлж хохирол учруулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Мөрдөн шалгахМэдээ мэдээлэл
Гомдол, мэдээлэл хүлээн авах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.