Өвлийн цахилгааны эрсдэл: 90 тэрбум ₮-ээр станц шинэчлэв
Эх гарчигЕрөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төв болон дулааны III, IV цахилгаан станцад ажиллалаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улаанбаатрын иргэд, эрчим хүчний хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Өвлийн улиралд цахилгаан, дулаан тасрах эрсдэл буурах боловч системийн ачаалал өндөр тул хязгаарлалт гарч болзошгүй.
- Хэзээнээс
- 2026-2027 оны өвлийн улирал
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 10-р сарын 31-нд Дулааны III, IV цахилгаан станц болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж, өвлийн бэлтгэлийн явцыг хянажээ.
- Засгийн газар станцуудын засвар, шинэчлэлд нөөц сангаас 5.45 тэрбум төгрөг зарцуулсан бол Дулааны III станцын турбогенераторын шинэчлэлд 90 тэрбум төгрөг зарцуулжээ.
- Энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх тооцоотой бөгөөд нэг зуух зогсоход цахилгаан хязгаарлах эрсдэлтэй тул диспетчерийн төвд цаг тутам хянах үүрэг өгсөн байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 1.041их наяд ₮👤 ≈ 303 900₮ / хүн
- 253тэрбум ₮👤 ≈ 73 900₮ / хүн
- 90тэрбум төгрөг👤 ≈ 26 300₮ / хүн
Эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал: 1905 МВт
- 37.3тэрбум төгрөг👤 ≈ 10 900₮ / хүн
- 16.2тэрбум ₮👤 ≈ 4 700₮ / хүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 10-р сарын 31
- Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал: Г.Балжинням
- Хавар өгсөн үүрэг даалгаврын биелэлт: 92.5 хувь
- Эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал: 1905 МВт
- Төвийн бүсийн хэсгийн хүчин чадал: 1797 МВт
- 2026-2027 оны өвлийн их ачаалал: 1956 МВт
- БНХАУ-аас импортолж буй эрчим хүч: 80 МВт
- Шинээр ашиглалтад орох Сүхбаатарын ДЦС: 70 МВт
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 31-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар дахь өвөлжилтийн бэлтгэлийг өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сараас эхлүүлж, Дулааны III болон IV цахилгаан станцад ажиллаж, албаныханд үүрэг даалгавар өгч, шаардлагатай, тулгамдсан санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Ерөнхий сайд өнөөдөр /2026.10.31/ дээрх хоёр станц болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлын явцыг хянаж, нэмэлт үүрэг өглөө.
Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлагаар хангаж, зохицуулдаг. Ерөнхий сайдын хавар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 92.5 хувьтай үргэлжилж байна гэж “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням хэлэв.
Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1905 МВт ба төвийн бүсийн хэсэгт 1797 МВт байдаг. Үйлдвэрлэлийн зөрүүг ОХУ-аас эрчим хүч импортолж нөхдөг. 2026-2027 оны өвлийн их ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт, шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70МВт-ын ДЦС-аар хангахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд, энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх тооцоо байна. Үйлдвэрлэх хүчин чадал, хэрэглээ бараг тэнцэж, нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлтэй байна. Дулааны IV цахилгаан станцын нэг зуух зогсоход л хэрэглэгчдийн цахилгааныг 100 МВт-аар хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй. Ийм нөхцөлд алдаа гаргаж болохгүй. Цахилгааны хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцлийг цаг тутам хяна. Гэнэтийн гэмтэл, саатал, импортын цахилгаан доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөг гаргах, шинээр холбогдох эх үүсвэрүүдийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангах, мөн эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийх чиг үүрэгтээ анхаарч ажиллахыг тус төвийнхөнд үүрэг болгов.
Мөн “Засгийн газар 2026 онд шийдэх ёстой бүхнийг шийдсэн. Станцуудын үндсэн тоноглолын нэн яаралтай засварт Засгийн газрын нөөцөөс 5.45 тэрбум төгрөг гаргасан. Өнгөрсөн өвөл цахилгаан станцуудын зуух, тоног төхөөрөмжид 158 удаа гэмтэл, саатал гарсан. Сая Дарханы дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл гарлаа. Энэ өвөл ийм нөхцөл байдал дахин давтагдах учиргүй. Анхаарч хичээж ажиллах хэрэгтэй байна. Станцуудаа хэвийн ажиллуулах, иргэдээ тог, дулаанаар тасалдуулахгүй байх нь та бүхний хичээл зүтгэлээс хамаарна. Асуудал байвал шууд хэл. Шийдэх боломжтой бүх асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн сэргээгдэх, нүүрс гээд боломжит бүх хувилбараар эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төсвөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулна. Сэргээгдэхийн анхны аукционаар 400 сая гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан” гэж ярилаа.