Төрийн албан тушаалтан 3 тэрбум төгрөгийн авлига, мөнгө угаасан хэргээр 5 жил хоригдлоо
Эх гарчигЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон хахууль авсан хэргээр 5 жилийн хорих ял сонслоо.
- Шүүхээс түүнийг 3 тэрбум гаруй төгрөгийн хууль бус хөрөнгийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэм буруутайд тооцсон байна.
- Хэрэгт түүний хамаарал бүхий этгээдүүд болон олон тооны үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл холбогджээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3,069,670,494төгрөг👤 ≈ 900₮ / хүн
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт дүн: 3,069,670,494 төгрөг
- 2,835,037,848төгрөг👤 ≈ 830₮ / хүн
Мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдох дүн: 2,835,037,848 төгрөг
- 1,088,700,000₮👤 ≈ 320₮ / хүн
- 650,000,000₮
- 592,327,000₮
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Б.Н-д 5 жилийн хорих ял оногдуулсан
- Шүүхийн шийдвэр гарсан огноо: 2026 оны 9 дүгээр сарын 11
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт дүн: 3,069,670,494 төгрөг
- Мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдох дүн: 2,835,037,848 төгрөг
- Авсан хахуулийн нийт дүн: 202,812,100 төгрөг
- Хэргийн дугаар: 2501000060033
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь Авлигатай тэмцэх газрын албан ёсны шүүхийн шийдвэрийн тайлан юм.
⚡ Гүнзгий шинжилгээZ.ai GLM · glm-4.7-flash
Гол баримт
Зам тээврийн яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасах, зорчох эрхийг 4 жил хязгаарлах ял оноогдлоо. Түүнийг "үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" (3,069,670,494 төгрөг) ба "мөнгө угаасан" (2,835,037,848 төгрөг) гэмт хэргээр буруутгав.
Тоон задлан шинжилгээ
- Нийт хөрөнгө олсон дүн: 3,069,670,494 төгрөг (үндэслэлгүй хөрөнгөжсөн).
- Мөнгө угаасан дүн: 2,835,037,848 төгрөг.
- Хахууль авсан дүн: 202,812,100 төгрөг.
- Хураангуйлагдсан хөрөнгө: 337,444,746 төгрөг, 251,782,998 төгрөг (Лексус загварын тээврийн хэрэгсэл), 650,000,000 төгрөг (үнэлгээтэй тээврийн хэрэгсэл), 438,700,000 төгрөг (үйлчилгээний талбай), мөн орон сууц, автомашин зэрэг.
Пи-ар ба бодит байдал
Эх сурвалж нь шүүхийн шийдвэр юм. Түүндээс харвал Б.Н нийтийн албанд ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авах, тээврийн хэрэгслигийг бусдын нэрээр бүртгүүлэх, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжих зэрэг олон аргаар мөнгө угааж байжээ.
Анхаарах эрсдэл
Төрийн өндөр албан тушаалтан байсан тул хөрөнгийг нуун далдлах, хамтрагчдын нэрээр эзэмших арга хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Иргэд асуух ёстой асуултууд
- Б.Н-ийн хамтрагчдыг нэрлэв?
- Хураангуйлагдсан хөрөнгийг төлөвлөж байна уу?
- Төрийн төсөвт алдагдсан хэмжээний мөнгөгүйгээр ял оноогдсон гэж үү?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 11-нд нийтлэгдсэн
11 сарын 02, 2026
270
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 2501000060033 дугаартай хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Н-ийн орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн, Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.
Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна.
Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.
Б.Н нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ. Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.
Мөрдөн шалгахМэдээ мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.