Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Баянхонгор аймгийн ОБГ-ын ахлах ахлагч Б.Ёндонсүрэнгийн амжилт, туршлагыг онцолсон нийтлэл.
- Тэрээр 43 удаагийн дуудлагаар ажиллаж, 20 гаруй хүний амь нас, 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварсан байна.
- Спортын олон тэмцээнд амжилт үзүүлж, одоо аврагч-нохой хөтлөгчөөр ажиллаж байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 20гаруй тэрбум ₮
2026-09-08 огноо
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-09-08 огноо
- Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар
- Б.Ёндонсүрэн
- 2017 онд 10 жилийн сургуулийг төгссөн
- 2018-2019 онд Зэвсэгт хүчний 232 дугаар ангид алба хаасан
- 2021 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгссөн
- 43 удаагийн дуудлагаар ажилласан
- 20 гаруй хүний амь нас аварсан
- 20 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгө аварсан
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 8-нд нийтлэгдсэн
Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана
calendar_today2026-09-08
Өөрийгөө сорьдог, суралцдаг, бусдад боломж олгодог олон зан чанарууд Онцгой залуусын “гоёл”. Хамгийн сайнаар хичээж, хамгийн сайнаар гүйцэтгэдэг тэдний үйлдэл авран хамгаалахын бас амжилтын оргилыг бүтээдэг онцлогтой. Энэ нь хүн бүрийн итгэл, хичээл зүтгэл, хамтын ажиллагаанаас хамаарч, өсөн дэвжиж, өөрчлөлт, шинэчлэлтийг мэдэрдэг. Энэ удаагийн nematimes булан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Ёндонсүрэнг онцолж байна.
-Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт ын нэг бол Онцгой байдлын албаны алба хаагч болж, үүрэг гүйцэтгэж байгаа минь. Төрсөн нутаг, төрөлх иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах тангараг өргөөд 5 жил болж байна. Ажлын гараагаа Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр эхлүүлж, 2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.
-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж, өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёрдах нь. Сумынхаа 10 жилийн сургуулийг 2017 онд төгсөж, 2018-2019 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, улмаар 2021 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцаж, төгссөн. Ажиллах хугацаандаа гамшиг, ослын 43 удаагийн дуудлагаар ажиллаж, 20 гаруй хүний амь нас, 20 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Аймгийн онцлогоо дагаад ой, хээрийн түймэр, үер, ган, зуд зэрэг бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлага бүртгэгддэг.
-Хугацаат цэргийн алба хаагч байхаасаа цэрэгжилтийн спортоор хичээллэж, 2026 онд дэд мастер цол хүртсэн. Цэрэгжилтийн спортдоо тулгуурлан кроссфит, хол, ойрын марафон гээд өөрийгөө сорьж болох бүх л спортод “дурлаж” хичээллэж, тэмцээн, уралдаанд оролцож байна. Монгол улсад 2019 онд анх удаа зохион байгуулагдсан олон улсын "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн тасгийн бүрэлдэхүүнээр оролцож, тэргүүн байрт шалгарч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагын байнгын бүрэлдэхүүний алба хаагчийн нэг болж 2022, 2024, 2026 онд оролцож, мөнгө, хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн. Мөн тухайн үеийн Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы санаачлагаар зохион байгуулсан Онцгой байдлын байгууллагын "Шилдэг залуу ахлагч нарын тэмцээн-2023”-д амжилттай оролцож, таван төрөлт тэмцээний "Хүчний цогцолбор" тэмцээнд дэд байр эзэлж, Өмнөд бүс нийлбэр оноогоор гутгаар байрт шалгарсан.