Завхан, Сэлэнгэ дээр цас орно, УБ-д 4 гал түймэр цэвэрлэгдлээ
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 суманд 2 см, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1 см, Завхан аймгийн 2 суманд 4…
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Өнгөрсөн хоног Завхан, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 1-4 см цас орсон.
- - 10 сарын 31-ноос 11-р сарын 3-ны хүртэлхэд Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Баян-Өлгий зэрэг аймгуудад цас, шуурга, салхи хүчтэй байх болно.
- - 10 сарын 29-ны өдөр Улаанбаатар, Баянхонгор, Булган аймгуудад 4 гал түймэр, 1 худаг шатаж байгаад 7-35 минутад цэвэрлэгдсэн.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дархан-Уул аймгийн 2 суманд 2 см, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1 см, Завхан аймгийн 2 суманд 4 см цас орсон
- 10 сарын 31-нд Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад цас орно
- Улаанбаатар хотод 10 сарын 29-ны өдөр 4 газар (Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан дүүрэг) гал түймэр болсон
- Чингэлтэй дүүрэгийн гал түймэрт 15 минут, Багануур дүүрэгийн 35 минут, Сонгинохайрхан дүүрэгийн 30 минут, Баянхонгор сумын 7 минут, Булган аймгийн 25 минут зарцуулагдсан
- Дархадын хотгор, Завхан голын эхэд шөнө -19...-24°C, өдөр -3...-8°C хүйтэн байх болно
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 суманд 2 см, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1 см, Завхан аймгийн 2 суманд 4 см хүртэл цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 0...+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд Завхан, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 11-р сарын 01-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр, 03-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар 03-нд Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:02 цагт очиход иргэн С-ын 7х13 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг, 5 метрийн урттай хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Есөнбулаг багт худаг шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.29-ний өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:15 цагт очиход бетон зуурмагийн үйлдвэрийн 2х3 метрийн хэмжээтэй худгийн доторлогооны мод шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.