Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамжийн заавар хэлэлцэв
Эх гарчигУур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын зааврын төслийг хэлэлцлээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн аюулгүй байдлын зааврын төслийг хэлэлцэв.
- Уулзалтад төрийн болон олон улсын 40 орчим төлөөлөгч оролцож, усны хомсдол, үер, бохирдлын эрсдэлийг бууруулах саналыг нэгтгэв.
- Зааврыг боловсруулахад байгууллага хоорондын хариуцлага, хяналт-шинжилгээний арга хэмжээг тодорхойлох зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 27-нд уулзалт болсон
- 40 орчим төлөөлөгч оролцсон
- Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран зохион байгуулсан
- Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын зааврын төсөл хэлэлцэгдсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ УС ХАНГАМЖ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВРЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-29 09:15:00
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх зааврын төслийг хэлэлцэх уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад төрийн болон мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцож, том, жижиг суурин газрын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын заавар болон ус, ариун цэвэр, эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн төслүүдийг хэлэлцэв.
Уулзалтын гол үр дүн: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх усны хомсдол, үер, усны эх үүсвэрийн бохирдлын эрсдэлийг үнэлэх, бууруулах чиглэлээр санал, зөвлөмжийг нэгтгэв. Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, байгууллага хоорондын үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааг уялдуулах талаар санал солилцов.
Зааврын төслийг үндэсний нөхцөлд нийцүүлэн сайжруулах, хэрэгжилт, хяналт-шинжилгээг тодорхой болгох чиглэлээр санал дэвшүүлэв. Зааврыг боловсруулж, хэрэгжүүлснээр ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үед үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэнэ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.