149-р сургууль 860 сая төгрөгийн зардлаар нүүрснээс хийн халаалтад шилжлээ
Эх гарчигЧингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- 149-р сургуулийн сурагчид, багш ажилчид
- Юу өөрчлөгдөх
- Нүүрсний уурын зуух халж, шингэрүүлсэн хийн халаалтдээ шилжсэнээр эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ.
- Хэзээнээс
- 2026-10-28-ны өдөр ашиглалтад орсон
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Чингэлтэй дүүргийн 149-р сургууль нүүрсний зуухаа халж, шингэрүүлсэн хийн халаалтад шилжлээ.
- Төслийн 860 сая төгрөгийн зардлыг татварын хөнгөлөлтийн хүрээнд хувийн хэвшил санхүүжүүлсэн байна.
- Энэхүү шилжилтээр жилд дунджаар 420 тонн нүүрсний хэрэглээг халж, агаарын бохирдлыг бууруулна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 860сая төгрөг
Төслийн өртөг: 860 сая төгрөг
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Чингэлтэй дүүргийн 149-р сургууль
- Жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байсан
- Төслийн өртөг: 860 сая төгрөг
- Санхүүжүүлэгч: Саусгоби сэндс ХХК (орлогын албан татварын 1%-ийн хөнгөлөлтөөр)
- Гүйцэтгэгч: Газком ХХК
- Угсралтын хугацаа: 2 сар
- 2025 онд 13 байршилд 27 уурын зуухыг шилжүүлж, 6300 тонн нүүрс халсан
- Огноо: 2026.10.28
Пи-ар, үнэлэмж
Ерөнхий сайд төслийг 'ногоон шилжилтийн сайн жишээ' гэж тодорхойлсон нь эерэг өнгө аястай боловч баримт дээр суурилсан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.
Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна.
“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж 6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.