УИХ-ын гишүүн С.Лүндэгийн ажлын тайлан
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн С.Лүндэг 2026 оны хаврын чуулганд Аюулгүй байдал, гадаад бодлого болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлыг ахалсан.
- Тэрээр Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 13 гишүүнтэй хамт өргөн мэдүүлсэн.
- Мөн Ойн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2026 оны хаврын ээлжит чуулганд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцсэн.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 11 хуулийн төсөл хэлэлцэж, 10 хуулийн төслийг батлуулсан.
- Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо 13 удаа хуралдаж, 37 асуудал хэлэлцсэн.
- 2026 оны 05 дугаар сарын 20-нд С.Лүндэгийг Тусгай Хяналтын дэд хорооны даргаар нэр дэвшүүлж, 68.8 хувийн дэмжлэгтэй сонгосон.
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 05-нд 13 гишүүний хамт өргөн мэдүүлсэн.
- УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийг ахалсан.
- Ойн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг өргөн мэдүүлсэн.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Сүрэнжав Лүндэг
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудлыг хэлэлцсэн. Үүнээс 11 хуулийн төсөл хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 хуулийн төслийг батлуулсан.Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо 13 удаа хуралдаж, 37 асуудал хэлэлцсэний 54 нь хуулийн төсөл байна. 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Тусгай Хяналтын дэд хорооны даргаар С.Лүндэгийг нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжив. Тус дэд хороо нь төрийн болон тусгай үйл ажиллагаанд хяналт тавьдаг, нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Санаачилсан хуулийн төсөл:
Хүнсний аюулгүй байдал бол тусгаар тогтнолын салшгүй хэсэг
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал, хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээг хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангахтай холбогдсон стратегийг тодорхойлсон.
Уг үзэл баримтлалыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлын дэд хэсгийг ахалж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын 13 гишүүний хамт 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв. Энэхүү хууль нь хоол үйлдвэрлэгчдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стандартчиллыг тогтоож, зохистой дадлын горимыг эрчимжүүлэх, хүнсний сав, баглаа боодлыг хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалсан байх зэрэг хүний эрүүл мэнд, үйлчилгээний газрын стандарт горимыг боловсронгуй болгох зорилготой.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:
Байгаль орчноо сахин хамгаалах нь иргэн бүрийн үүрэг
Улсын Их Хурлын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлав.
Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлогод Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг багцаар нь боловсруулж, шинэчлэх талаар тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хороо ажиллаж байна.
Байгаль орчныг хамгаалах талаарх дэлхийн нийтийн хандлага өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбогдуулан тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаанд салбар яам, агентлагаас холбогдох тайлан мэдээллийг авч, танилцан байгаль орчны эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагатай гэх санал дүгнэлтэд хүрсэн. Тиймээс тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч Ойн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг өргөн мэдүүлээд байна.
Ойн тухай хуулийн төслийн хувьд ойн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, засаглалын нэгдсэн системтэй болгох, ангиллыг сайжруулж тус бүрийн дэглэм, хориглох үйл ажиллагааг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан. Мөн ойн баялгийг үр ашигтай зарцуулах зэрэг олон ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн хувьд менежментийн асуудлыг хөндөж, барилга байгууламжийн асуудлыг шийдэх, малчдын өвөлжөө, хаваржаа, уламжлалт мал аж ахуйн асуудлуудыг цогцоор нь шийдэх эрх зүйн бүрэн шинэчлэл болох ач холбогдолтой хуулийн төсөл юм.
Анхдагч хуулийн төсөл:
Нийгмийн асуудлын хүрээнд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай зарим асуудалд анхаарч Нийгмийн ажлын тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг дэмжиж хамт өргөн мэдүүлээд байна.
Боловсруулж байгаа хуулийн төсөл:
Иргэдээс ирэх санал гомдлыг үндэслэн орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой асуудлын хийдлийг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс холбогдох хуулийн зүйл, заалт дээр судалгаа хийж байна.
Бусад:
Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас нийт 294 гаруй санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирүүлснээс 210 бичгийг холбогдох салбар байгууллагад уламжилж, 50 иргэнийг хүлээн авч уулзсан байна. 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 600 гаруй иргэдийг Төрийн ордонд хүлээн авч, уулзалт зохион байгуулан, хууль тогтоох үйл ажиллагааны талаарр танилцуулсан.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.