Монгол цагдаа цахим залилантай тэмцэх олон улсын IICA холбоонд нэгдлээ
Эх гарчигМонголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монголын цагдаагийн байгууллага Солонгост болсон олон улсын форумд оролцож, цахим залилантай тэмцэх IICA холбоонд нэгдлээ.
- Энэхүү форумд 26 улс, 5 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, 15 улс дүрэмд гарын үсэг зурсан.
- Монголын төлөөлөгчид Интерполын сүлжээг ашиглах, холбоо барих ажилтан томилох санал дэвшүүлж, дэмжлэг авсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 21-23-нд Солонгос Улсад форум зохион байгуулагдсан
- 26 улс, 5 олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсон
- Монгол, АНУ, Швед, Франц, Сингапур, Австрали, БНСУ зэрэг 15 улс холбооны дүрэмд гарын үсэг зурсан
- Интерполын тусгай сүлжээг ашиглах санал дэвшүүлсэн
- 10 гаруй улсын цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагатай уулзалт болсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон улсын мөрдөн шалгах хамтын ажиллагааны холбоо (IICA)-г байгуулах Анхдугаар форум”-д Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцож, тус холбооны дүрэмд гарын үсэг зурлаа.
Форумд 26 улс, олон улсын таван байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсоноос Монгол Улс, АНУ, Швед, Франц, Сингапур, Австрали, БНСУ зэрэг 15 улс холбооны дүрмийг дэмжиж, нэгдсэн юм.
Монгол Улсын төлөөлөгчид мэдээлэл солилцоонд Интерполын тусгай сүлжээг ашиглах, гишүүн улс бүрээс холбоо барих ажилтан томилох санал дэвшүүлсэн нь оролцогчдын дэмжлэгийг авч, форумын хүрээнд 10 гаруй улсын цагдаагийн байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цахим залилан, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, оргодол этгээдийг эрэн сурвалжлах, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Ингэснээр Монгол Улсын цагдаагийн байгууллага олон улсын түвшинд мэдээлэл шуурхай солилцох, цахим залилангийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.