Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулав
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Цагдаагийн ерөнхий газар хамтарсан сургалт зохион байгуулжээ.
- Шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүссэн үед ажиллах тактик, харуул хамгаалалтын журмыг хэрэгжүүлж сургуулиллаа.
- Энэхүү арга хэмжээ нь шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажлыг хэвийн явуулах зорилготой юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоол
- Цагдаагийн үйл ажиллагааны журам (ЦБҮАЖ-501, 502)
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
- Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)
- Шүүхийн байрны 24 цагийн харуул хамгаалалт
Пи-ар, үнэлэмж
Сургалтыг 'амжилттай зохион байгууллаа', 'чухал ач холбогдолтой болов' гэх мэт байгууллагын дотоод PR хэллэгээр дүгнэсэн байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-ны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс хамтран сургалт, дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.Энэхүү сургалт нь хоёр байгууллагын хамтарсан төлөвлөгөөний дагуу шүүхийн аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын нэгдмэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Энэ үеэр "Шүүх болон түүний гадна орчинд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед ажиллах арга тактик" сэдвийн хүрээнд харилцан санал солилцож, практик сургуулилт хийв.Мөн Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын дагуу шүүхийн байрны 24 цагийн харуул хамгаалалт болон Цагдаагийн үйл ажиллагааны журмын (ЦБҮАЖ-501, 502) хэрэгжилтийг дүгнэлээ. Түүнчлэн шүүхийн орчинд зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт болон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх, эрсдэлийг тооцож шуурхай хариу арга хэмжээ авах арга тактикт суралцсан юм.Сургалтын явцад Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүхийн байранд нэвтрүүлж буй иргэдийн бие болон эд зүйлд үзлэг хийж, шатах, тэсэрч дэлбэрэх, аюултай хэрэгсэл оруулж ирэхээс урьдчилан сэргийлэх журам” болон “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, харилцан мэдээлэл солилцох талаар хэлэлцлээ.Уг сургалт, дадлага сургуулилт нь шүүхийн орчинд гарч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бэхжүүлснээрээ чухал ач холбогдолтой болов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.