Шүүхийн тусгай архив төрийн архивын улсын үзлэгээр амжилттай үнэлэгдлээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Шүүхийн тусгай архивт улсын үзлэг хийж, 90.7 оноо буюу А үнэлгээ авлаа.
- Нийт 37 төрийн архивын 2022-2026 оны үйл ажиллагааг үнэлж байна.
- Үзлэгийн нэгдсэн дүнг 2026 оны 12 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2026.07.01-ний 280 дугаар тогтоол
- Үзлэгийн хугацаа: 2026.10.26-27
- Үнэлгээний үзүүлэлт: 6 үндсэн асуудал, 68 үзүүлэлт, 271 шалгуур
- Дүн: 90.7 оноо (А үнэлгээ)
- Нийт 37 төрийн архив хамрагдсан
- Үнэлж буй хугацаа: 2022-2026 он
- Нэгдсэн дүнг танилцуулах хугацаа: 2026.12.01
- Шүүхийн тухай хууль
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль
- Төсвийн тухай хууль
- Монгол хэлний тухай хууль
- Цахим гарын үсгийн тухай хууль
Пи-ар, үнэлэмж
Мэдээнд 'амжилттай үнэлэгдлээ', 'амжилттай өндөрлөлөө' гэх мэт эерэг өнгө аястай үгс ашигласан боловч баримт дээр суурилсан. Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Засгийн газрын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор баталсан удирдамжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивд 2026 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд улсын үзлэг хийгдэж, амжилттай өндөрлөлөө.Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатаар ахлуулсан Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэн, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Баясгалан, Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг улсын үзлэгийг хийлээ.Шүүхийн тусгай архивын үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын 6 үндсэн асуудлын хүрээнд 68 үзүүлэлт бүхий 271 шалгуураар үзлэг хийж 90.7 оноо буюу А үнэлгээтэй дүгнэв.Улсыг үзлэгийг Шүүхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Төв комиссын даргын баталсан хуваарийн дагуу зохион байгууллаа. Монгол Улсын нийт 37 төрийн архивыг хамруулж, 2022-2026 оны архивын үйл ажиллагааг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох тус улсын үзлэгийн нэгдсэн дүн мэдээг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.