Орхонд "Гэр бүлийн ордон"-ыг "Гэр бүлийн хөгжлийн цогц төв" болгон өөрчилнө
Эх гарчигГэр бүлийн ордон “Гэр бүлийн хөгжлийн цогц” төв болж ажиллана
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Орхон аймгийн гэр бүл, эцэг эх, өсвөр үеийнхэн
- Юу өөрчлөгдөх
- Гэрлэлтэд бэлтгэх, эцэг эхийн сургалт, хүүхдийн хүмүүжлийн зөвлөгөө, дэмжих бүлэг зэрэг өргөтгөсөн үйлчилгээ авах боломжтой болно.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Орхон аймгийн ИТХ нь "Гэр бүлийн ордон" байгууллагыг татан буулгаж, "Гэр бүлийн хөгжлийн цогц төв" болгон шилжүүлэх шийдвэр гаргалаа.
- Энэ шийдвэр нь Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн чиглэлд гэр бүлийн боловсролыг дэмжих зорилготой.
- Шинэ төв нь гэрлэлтэд бэлтгэх, эцэг эхийн сургалт, хүүхдийн эерэг хүмүүжлийн зөвлөгөө өгч, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллана.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан
- "Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-ийг татан буулгах
- "Гэр бүлийн хөгжлийн цогц төв" болгон ажиллуулах
- Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө
- Орхон, Сэлэнгэ аймагт байгуулах боломжтой судалгаа
- Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын харьяанд ажиллах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар “Гэр бүлийн ордон” ОНӨААТҮГ-ийг татан буулгаж, “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгон ажилуулахаар боллоо.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлд ээлтэй тогтвортой байдлыг хангаж, хүн амын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэхээр туссан. Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд Орхон, Сэлэнгэ аймагт байгуулах боломжтой талаар судалгаа гарчээ.
Үүний дагуу Орхон аймагт Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ-ыг татан буулган, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын харьяанд “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгон ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ гэр бүлийн ордны бүтэц, гэрлэх ёслол зохион байгуулах үндсэн үйл ажиллагааны чиглэл хэвээрээ байх бөгөөд илүү өргөжүүлэн гэрлэлтэд бэлтгэх, гэр бүлийн харилцаа, харилцан ойлголцол, хариуцлага, эцэг эхийн үүрэг, хүүхдийн эерэг хүмүүжлийн чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэнэ. Мөн гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны үүрэг, хариуцлагатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагад холбон зуучилна. Эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэн болон гэр бүлийн гишүүдэд зориулсан дэмжих бүлэг, сонирхлын клуб, хамтын оролцоонд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулж, гэр бүлээрээ суралцах, хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Ингэснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, холбогдох байгуулагуудын уялдаа холбоо, урьдчилан сэргийлэлт сайжирч, нөөцийн ашиглалт сайжирч, тогтвортой хөгжлийн орчин бүрдэх зэрэг давуу талтай гэж үзэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.