Орхон аймагт 2027 онд түймэртэй тэмцэх 20 арга хэмжээ баталлаа
Эх гарчигОй хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталлаа
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Орхон аймгийн ИТХ нь 2027 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх 20 арга хэмжээг баталлаа.
- 2026 онд аймагт гал түймэр бүртгэгдээгүй бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 95 хувьтай байсан.
- Аймагт “Бага эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн 18.5 мянган га ойн сан, 53.7 мянган га бэлчээр байдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан
- 2026 оны ажлын тайлан, 2027 оны ажлын төлөвлөгөө
- Орхон аймгийн нийт газар нутаг: 84,4 мянган га
- Ойн сан: 18,5 мянган га
- Бэлчээр: 53,7 мянган га
- Суурин газар: 12,2 мянган га
- Түймрийн эрсдэлийн үнэлгээ: Бага эрсдэлтэй
- 2026 онд гал түймрийн тохиолдол бүртгэгдээгүй
- 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт: 95 хувь
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2026 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, 2027 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг Онцгой байдлын газраас танилцууллаа. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дүгнэлтийг хорооны дарга О.Мөнх-Од танилцууллаа.
Орхон аймаг нь 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 18,5 мянган га талбай нь ойн сан бөгөөд 53,7 мянган га бэлчээр, үлдсэн 12,2 мянган га суурин газар бөгөөд ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр “Бага эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн.
Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, тараах материалыг иргэд олон нийтэд хүргэх, сургалт, нөлөөллийн арга хэмжээ, хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулсны үндсэн дээр Орхон аймагт гал түймрийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт 95 хувьтай байна. 2026 онд ой, хээрийн гал түймрийн эрсдэл бүхий нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ГД моторс” ХХК-ийн Арбулаг, “Мандах эрдэнийн хувь” ХХК-ийн “Хаппи ланд” амралтын газарт аймгийн Онцгой байдал, Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй зарим зөрчлийг газар дээр нь арилгуулах, бусад албан шаардлагыг хүргүүлж биелэлтэд хяналт тавьж ажиллажээ.
Аймгийн ИТХ-ын хурлын хуралдаанаар 2027 оны төлөвлөгөөг 4 хэсэгт 20 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн баталлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.