Өвөрхангайд гал түймэрээс сэргийлэх үзлэг хийж байна
Эх гарчиг“Эрсдэлгүй Өвөрхангай – аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өвөрхангай аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах үзлэг хийж, зөрчлөөр арилгах зөвлөмж өгнө.
- Юу хийх
- Пийшин, зуух, цахилгааны хэрэгслийг тогтмол шалгаж, What3Words болон QR кодоор эрсдэлийг үнэлэх хуудас ашиглах.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар хүйтний улирлын гал түймрийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй Өвөрхангай – Аюулгүй өрх” арга хэмжээг хэрэгжүүлж байна.
- Айл өрхүүдэд пийшин, зуух, цахилгааны угсралтыг шалгаж, зөрчлөөр арилгах зөвлөмж өгч байна.
- Иргэдэд What3Words систем болон QR кодоор эрсдэлийг үнэлэх хяналтын хуудас ашиглахыг зөвлөж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар арга хэмжээг зохион байгуулж байна
- Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна
- Цахилгааны угсралт, ашиглалтыг хянаж байна
- What3Words байршил тогтоох системийг ашиглахыг зөвлөж байна
- QR кодоор өрхийн гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг үнэлэх хяналтын хуудас ашиглахыг уриалж байна
- “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран ажиллаж байна
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж, айл өрхийн галлагаа, цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрсдэлгүй Өвөрхангай – Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.Арга хэмжээний хүрээнд айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах нөхцөл, пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдал, цахилгааны угсралт, ашиглалт болон гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдалд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, шаардлагатай зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллаж байна.Мөн иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ “What3Words” байршил тогтоох системийг ашиглах, өрхийн гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг үнэлэх хялбаршуулсан хяналтын хуудсыг QR кодоор бүртгүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч мөн үзлэг, шалгалтын мэдээлэл, илэрсэн зөрчил, дутагдлыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нэгдсэн дашбоард системд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.Нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын газар, харьяа анги, салбар, аврах бүлэг, сумдын Засаг даргын Тамгын газар, баг, хорооны Засаг дарга нар болон “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран хэрэгжүүлж, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.Иргэд та бүхэн пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, цахилгаан хэрэгслийг зориулалтын дагуу ашиглан, галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, ӨРХ БҮРЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ!
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.