Диспетчерийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгоно
Эх гарчиг“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Эрчим хүчний инженер, санхүүгийн мэргэжилтнүүд
- Юу өөрчлөгдөх
- Удирдлагын туршлагатай мэргэжилтнүүдэд ТӨХХК-ийн захирлаар ажиллах боломж бүрдэнэ.
- Юу хийх
- Сонгон шалгаруулалтад нэр дэвшиж өргөдлөө өгөх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.
- Нэр дэвшигч нь эрчим хүч эсвэл санхүүгийн чиглэлээр боловсролтой, удирдлагын 5, мэргэжлийн 10 жилийн туршлагатай байх ёстой.
- Тус компани нь улсын цахилгаан, дулааны эрчим хүчний шуурхай удирдлага, экспорт импортыг хариуцдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК
- Компанийн тухай хуулийн 76.1.8 болон 81.5.1-р заалт
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20.2-р хэсэг
- 2001 оны 8-р сарын 1-нээс бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн
- Удирдлагын 5-аас доошгүй жил, мэргэжлийн 10-аас доошгүй жилийн туршлага шаардлагатай
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 24-нд нийтлэгдсэн
Өргөдөл гомдол, санал хүсэлт
Холбоо барих
Хуучин хувилбар
“ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
2026-09-24
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
КОМПАНИЙН ТАЛААР:
Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК (цаашид Компани гэх) анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд “Төв диспетчерийн алба” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани нь цахилгаан, дулааны эрчим хүчийг хоногийн 24 цагийн турш техникийн шуурхай удирдлагаар хангах, эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалтыг хийх үндсэн чиг үүргээс гадна дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг:
Цахилгаан, дулааны эрчим хүчний диспетчерийн шуурхай зохицуулалт
Цахилгаан эрчим хүчийг экспорт, импорт хийх
Цахилгаан, дулааны эрчим хүчний өдөр, сар, жил, хэтийн горим төлөвлөлт
Эрчим хүчний нэгдсэн системийн горим ажиллагааны тооцоо
Реле хамгаалалт, автоматикийн үйл ажиллагаа
Төвийн бүсийн нэгдсэн системийн арилжааны үйл ажиллагаа
Техник хяналтын үйл ажиллагаа
Мэдээллийн технологийн үйл ажиллагаа
Шуурхай холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн системүүд
Техник технологийн судалгаа, шинжилгээ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Компанийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрмийн хүрээнд удирдан зохион байгуулах;