Д.Бат-Од:Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа зарчмаа болгосон
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Дархан-Уул аймгийн ОБГ-ын Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Бат-Одын карьер, намтрал.
- 2010 оноос ОБГ-д ажиллаж, БНХАУ-д сүлжээний инженерийн мэргэжил эзэмшсэн.
- Аавынхаа захиасыг амьдралын зарчим болгон, хариуцлагатай алба хаахыг эрхэмлэдэг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Д.Бат-Од: Дархан-Уул аймгийн ОБГ-ын Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч, ахлах дэслэгч
- БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Инженерийн их сургуульд сүлжээний инженерийн чиглэлээр суралцсан
- 2010 оноос ОБГ-д аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж эхэлсэн
- 2019 оноос 22 дугаар ангид салааны захирагчийн туслах
- 2021 оноос ОБГ-д холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
- 2026 оны 9-р сарын 1-нээс Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч болон томилогдсон
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн
-Хүн бүрийн мэргэжлийн сонголт өөр, өөрийн гэсэн шалтгаан бас мөрөөдөлтэй холбоотой байдаг. Хамгийн чухал нь өөрийн чин хүсэл, хичээл зүтгэл. Тийм дээ ч тууштай суралцаж, өөрийгөө хөгжүүлж бас мэргэшсэн байхыг, зөв байхыг эрхэмлэдэг байх. Энэ удаагийн #nematimes булан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч, ахлах дэслэгч Д.Бат-Одыг онцолж байна.
-БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Инженерийн их сургуульд сүлжээний инженерийн чиглэлээр суралцаж ирээд ажил, үүргээ гүйцэтгэж байна. Дэлхийн 74 орны 180 орчим офицертой хамт суралцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага, дадлагаа харилцан солилцсон гэдгээрээ онцлог байлаа. Мөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж, танилын хүрээгээ тэлсэн гээд албаны ч тэр хувь хүнийхээ хувьд олон боломж, ач холбогдлыг бий болгосон.
-Миний бие Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Анх 2010 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, 2019 оноос тус ангид салааны захирагчийн туслах, 2021 оноос Онцгой байдлын газарт холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж байгаад энэ оны есдүгээр сарын нэгний өдрөөс Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч албан тушаалд томилогдон ажиллаж байна.
-Бүсийн хэмжээнд үүссэн болон үүсэж болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авч, удирдлагад танилцуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулалтаар хангах нь ажлын гол онцлог. Мөн тухайн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай хүч, хэрэгслийн тооцоог гаргах, холбогдох байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй. Тиймээс шуурхай байдал, зөв тооцоо, нарийн зохион байгуулалт, оновчтой шийдвэр, өндөр хариуцлагыг шаарддаг.
-Би удам дамжсан алба хаагч. Миний аав Л.Даваасүрэн Онцгой байдлын албанд 28 жил аврагч-гал сөнөөгчөөр ажилласан. Багаасаа аавынхаа ажил, албыг харж өссөн учраас энэ албаны онцлог, үнэ цэнэ, хариуцлагыг маш сайн ойлгодог учраас энэ албыг сонгосон. Дархан хотод төрж, өссөн. Айлын том, охин дүүтэй. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг 2004 онд төгсөж, улмаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан дахь салбарыг 2008 онд компьютер, программ хангамж мэргэжлийг эзэмшсэн.
-Ажлын бус цагаараа фитнесээр хичээллэж, бие бялдрын бэлтгэлээ хангахыг хичээдэг. Мөн найз нөхөдтэйгөө салхинд гарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай. Фитнесээс гадна сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай. Мөн шатар, даам зэрэг оюуны спортыг сонирхдог. Спорт хүнийг зөвхөн бие бялдрын хувьд хөгжүүлээд зогсохгүй тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвар, хурдан сэтгэж шийдвэр гаргах чадварт ч эерэг нөлөө үзүүлдэг.