Их Хурлын хороо ФАО-тай хөдөө аж ахуйн хөгжлийг ярилцав
Эх гарчигБайнгын хорооны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Малчид, тариаланчд
- Юу өөрчлөгдөх
- Дэмжлэг сайжих, үйлдвэрлэл боловсруулалт, гадаад зах зээл нэвтрэх боломж нэмэгдэх магадлал
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай ФАО-ын төлөөлөгч Чинюнь Дяо, СТРИЙМ+ төслийн мэргэжилтэн Б.Алтанцэцэгтэй уулзав.
- Талаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, малчид тариаланчдад дэмжлэг, нэмүү өртгийн сүлжээ, онцлог бүтээгдэхүүний гадаад зах зээл нэвтрүүлэх асуудлууд ярилцлаа.
- Шийдвэр, гэрээ эсвэл мөнгөн дүн тохироогүй, зөвхөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлд санал солилцсон.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.10.29 - уулзалт болсон
- М.Мандхай - Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- Чинюнь Дяо - НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ФАО) Монгол дахь суурин төлөөлөгч
- Б.Алтанцэцэг - Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй СТРИЙМ+ төслийн хууль, бодлогын мэргэжилтэн
- Ярилцсан сэдвийг: хөдөө аж ахуйн хөгжил, малчид тариаланчдад дэмжлэг, нэмүү өртгийн сүлжээ, ноолуур/ноос/чацаргана/ингэний сүү бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт гадаад зах зээл, хувийн хэвшлийн оролцоо, нотолгоонд суурилсан бодлого, төсвийн үр өгөөж, хууль тогтоомж, техникийн хамтын ажиллагаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Албан мэдээний форматаар уулзалтын факт, талуудын ярилцсан сэдвийг л тодорхойлсон.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Мэндбаяр Мандхай
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.10.29/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо болон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа СТРИЙМ+ төслийн хууль, бодлогын мэргэжилтэн Б.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Монгол Улс хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг бэхжүүлэх, малчид, тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг сайжруулах асуудлыг хөндөж, улмаар хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх, ялангуяа ноолуур, ноос, чацаргана, ингэний сүү зэрэг Монголын онцлог бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, гадаад зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх болон мал аж ахуйн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Түүнчлэн нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсвийн үр өгөөжийг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлын талаар санал солилцов. Судалгаа, мэдээллийг бодлого боловсруулахад үр дүнтэй ашиглах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын бодлого, хөрөнгө оруулалтыг хэмжигдэхүйц хөгжлийн үр дүнтэй уялдуулахын чухлыг талууд тэмдэглэж, бодлого боловсруулахад мэргэжилтэн, судалгааны байгууллага, мэргэжлийн сүлжээнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодитой арга замыг тодорхойлох боломжийн талаар хөндөн ярилцлаа.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.