Дорнод, Хянган аймгийн бизнес уулзалтад “Халх гол” ҮББЗ оролцлоо
Эх гарчигДорнод, хянган аймгийн худалдаа, эдийн засгийн бизнес уулзалтад хөдөө аж ахуйн “халх гол” үбббз оролцлоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Дорнод аймаг болон Хятадын Хянган аймгийн хооронд Чойбалсан хотод бизнес уулзалт боллоо.
- Уулзалтад хөдөө аж ахуйн салбарын компаниуд оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэв.
- “Халх гол” ҮББЗ-ийн захиргаа “Халх гол агро парк-2026” болон “ЭКО ЦИКЛ-200” төслүүдээ танилцууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 10-р сарын 27-28-нд Чойбалсан хотод зохион байгуулагдсан
- Сэдэв: Хятад, Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эдийн засгийн шинэ боломж
- Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 166 дугаар тогтоол дурдагдсан
- “Халх гол агро парк-2026” төсөл танилцуулагдсан
- КОЙКА-ийн дэмжлэгээр бий болсон “ЭКО ЦИКЛ-200” төсөл танилцуулагдсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
ДОРНОД, ХЯНГАН АЙМГИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН БИЗНЕС УУЛЗАЛТАД ХӨДӨӨ АЖ АХУЙН “ХАЛХ ГОЛ” ҮБББЗ ОРОЛЦЛООДорнод аймаг болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хятад, Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эдийн засгийн шинэ боломж” сэдэвт бизнес уулзалт энэ сарын 27–28-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.Уулзалтын хүрээнд хоёр талын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, газар тариалан болон мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна.Тус худалдаа, эдийн засгийн уулзалтад Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа оролцож, бүсийн хөгжлийн бодлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 166 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглах боломжийг нэмэгдүүлж, тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах зорилготой “Халх гол агро парк-2026” төслийг танилцуулсан юм. Мөн КОЙКА-ийн дэмжлэгээр бий болсон загвар аж ахуйн үндсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжих “ЭКО ЦИКЛ-200” төслийн талаар танилцуулав.Энэхүү бизнес уулзалт нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах болон хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.