Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын мэдээллээр хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг 2026 оны аравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 40.4 хувийн хамрагдалттай байна. Нийт 291,998 зорилтот хүүхдээс 118,090 нь үзлэгт хамрагдсан бөгөөд уг ажил нь Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар зохион байгуулагдаж байна. Үзлэг нь аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хамрагдалтын хувь насны бүлэгтэй нь хамаарч өөр өөр байгаа бөгөөд 3 настай хүүхдүүдэд 46 хувь, 15 настай хүүхдүүдэд 30 хувь гэж тогтоогдсон байна.