ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Улсын хэмжээнд хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг аравдугаар сарын 15-ны байдлаар 40.4 хувийн хамрагдалттай байна.
- Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайд хамтарсан тушаалаар уг үзлэгийг цэцэрлэг, сургуульд суурилуулан зохион байгуулж байна.
- Зорилтот насны хүүхдүүдийг арванхоёрдугаар сарын 1 хүртэл насны онцлогт тохирсон багц үзлэгт хамруулахаар ажиллаж байна.
Баримт (Facts)
- 2026-10-21 оны байдлаар хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 40.4 хувьд хүрсэн
- Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаал гарсан
- Үзлэг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
- 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдсан
- 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь буюу 33,795, 6 настай нь 45 хувь буюу 33,426, 11 настай нь 40 хувь буюу 31,943, 15 настай нь 30 хувь буюу 18,926 байна
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоол батлагдсан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хий” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.
2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ. Насны бүлгээр авч үзвэл 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь буюу 33,795, 6 настай хүүхдийнх 45 хувь буюу 33,426, 11 настай хүүхдийнх 40 хувь буюу 31,943, 15 настай хүүхдийнх 30 хувь буюу 18,926 хүүхэд байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явц, хамрагдалттай танилцлаа.
НАС, ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ҮЗЛЭГ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Энэ удаагийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна. Үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна гурван настай хүүхдийн хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, зургаан настай хүүхдийн зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настай хүүхдийн нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настай хүүхдийн сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа бөгөөд урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.